Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трампын хүүхдүүд ховордсон амьтан агнах дуртай

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаад, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай том гүрнийг ирэх дөрвөн жилд удирдах гэж  байгаа бизнесмэн, улстөрч Дональд Трамп ямар хүүхдүүд өсгөсөн бэ.
Түүний хоёр хүү Эрик, Дональд хоёр 2011 оны нэгдүгээр сард Зимбабвейн байгалийн цогцолбор газарт  очиж  заанаас аваад зээр хүртэл хэдэн арван амьтад хядаж үүнийгээ ид бах болгон гэрэл зурагт буулган интернетээр түгээж байжээ.

Бага Дональд Трамп өөрийн ах Эриктэй анд явсан зургуудаа нийтэлсэн нь энэ.

Тив дамжин ан хийнэ гэдэг асар их өртөгтэй нь мэдээж. Ан хийх зөвшөөрөл авахын тулд тэд Зимбабвейн Байгаль хамгаалах яаманд хэвюэн арван мянган доллар төлсөн хэрэг.

Тэрбумтны хүүхдүүдийн ан амжилттай болж, үүндээ баярласанаа гэрэл зурагт буулган түгээсэн нь байгаль, амьтан  хамгаалагчдын дургүйцлийг төрүүлсэн байна.

Ялангуяа залуу Тармпын зааны сүүл тайрснаа бариад зогсч байгаа зураг ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Байгаль хамгаалагчид үүнийг “амьтан алчихаад цогцостой нь ч ийм зэрлэгээр харьцаж байгаа хүнийг юу гэхэв” хэмэнэ бичиж байлаа.

Харин анчин залуу үүний хариуд твиттертээ хүн эгдүүцэхээр юм энд чинь ю у байгаа юм, хүнээс гажуу юм энд алга гэж бичсэн байна.

Тэр бас “би нэгдүгээрт тухайн улсын эдийн засаг, байгаль хамгаалах яаманд хөрөнгө оруулсан. Хоёрдугаарт хаа сайгүй л мах зарж, идэж байна шүү дээ.Гуравдугаарт ганц амьтан аллаа гээд ямар бүгд устаж үгүй болох юм биш” гэж бичжээ.

Харин АНУ-ын хүмүүнлэг нийгмийн төлөө хөдөлгөөний төлөөлөгч Майкл Маркарьян “Ийм ан агнуур, утгагүй аллага нь олон хүнд заналхийлж байгаа хэрэг” гэсэн байна.

Дональд Трамп болохоор “Миний хүүхдүүд анд дуртай, тэгээд ч сайн анчид. Энэ бүхэн тэдэнд юу нь тааламжтай байдгийг би  ч ойлгодоггүй” гэж байжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан