Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Зүүн тийш харж унтах нь хамгийн зөв


Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Тиймээс унтах, нойрсох орчноо аль болох тохь тухтай байлгах нь ямар ч хүний амьдралын маш чухал хэсэг байх ёстой. Ийм болохоор нойр судлал гэсэн тусдаа шинжлэх ухаан анагаахад байдгийг хүн бүр мэддэггүй.

Нойр судлаачид ба физиологич эрдэмтэд хүний нойр, унтах орчны талаар олон тооны судалгаа явуулсаар зүүн талаар хэвтэж унтах нь хамгийн зохистой гэдгийг тогтоожээ. Зүүн талаар унтсанаар хэд хэдэн талын ашигтай байдгийг дурдъя.

Тунгалагийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг

Тунгалагийн систем нь хүний биеийг хорт бодис, бодисын солилцооны явцад үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс цэвэрлэн ариутгах маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хүний цээжний зүүн хэсэгт байрлах тунгалагийн 2/3-ыг дамжуулан цуглуулах үүрэгтэй газрыг латинаар “ductus thoracicus” гэдэг. Цээжний зүүн хэсэгт байрладаг гэдгийг дахин онцолъё. Иймээс зүүн талаар хэвтэж унтах үед хүний биеэс хортой бодис гадагшлуулах явц хурдасдаг. Үүнийг дагаад хорыг гадагшлуулж, хэрэгтэй бодисыг авах, хүртэх явц сайжирдаг.

Дэлүүний үйл ажиллагаа сайжирдаг

Дэлүү нь тунгалагийн системд оролцдог бөгөөд хүний дархлалын системд маш чухал үүрэгтэй эрхтэн. Зүүн талаар хэвтэн унтах үед дэлүүний үйл ажиллагаа илүү сайжирдаг. Үүнийг дагаад элдэв хорт бодис, нян, бохирдлыг эсэргүүцэх чадвар ч сайжирна.

Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

Нарийн ба бүдүүн гэдэс уулздаг хэсэг биеийн зүүн хэсэгт байрладаг. Иймээс зүүн талаар хэвтэн унтах үед хүндийн хүчний нөлөөгөөр гэдсэн дэх хоолны урсах явц хурдассанаар шимт бодис шимэгдэн биеэс гадагшлах хугацаа богино болдог.

Цээж хорсохоос хамгаална

Цээж хорсох гээч таагүй зүйл манайхны дунд нэлээд түгээмэл. Энэ таагүй зүйл ойр тохиолддог хүмүүс ч унтахдаа зүүн талаар хэвтэж байх хэрэгтэй. Ингэвэл ходоодыг улаан хоолойтой холбож байдаг хэсэг нь ходоодноос дээгүүр байрлалтай болдог. Ингэж дээр байрласан үед ходоодон дахь хоол, хүчлийн үлдэгдэл дээшлэн улаан хоолойг түлэх, өөрөөр хэлбэл “цээж хорсох” гэсэн таагүй мэдрэмж төрөхгүй.

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Зүүн тал нь биеийн цусаар хангадаг гол мотор, зүрхний тал гэдгийг бүгд мэднэ. Иймд унтахдаа зүүн талаар хэвтвэл зүрхний үйл ажиллагааг дэмждэг.

1 Сэтгэгдэл
Хүн ертөнцийн аль зүгт харж унтах вэ? Хариа өгөөч.
Авгайгаа баруун талдаа унтуул. Тэр хүсвэл зүүн тийшээ харж унтаж болно шүү дээ...
Ок, маш сайн мэдээлэл байна. Зүүн талаараа гэдэг нь биеийн байрлал заасан байна. Энэ байрлалаар байрлах үед хамгийн гол цээжний орон зай өөрчлөгддөг учраас цусны эргэлт сайжирч нөхөн үйлдвэрлэлийн идэвхи нэмэгддэг, Ок.
Хамгийн их уншсан