УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Зөнч Вангагийн залгамжлагч Франц охин
Хорьдугаар зууны аугаа их зөнч Вангаг мэдэхгүй хүн үгүй. Болгарын хараагүй энэ эмэгтэйн хэлж ярьсан олон таамаг амьдрал дээр бодитой болсон.
Ганцхан жишээ гэхэд л түүний “Хуучин удирдагчид бүгд явж, өөр хүмүүс гарч ирнэ. Хөшиг ярагдан, дэлхий хүмүүсийг гайхшруулна” гэж бүр 1970-аад онд хэлсэн нь биеллээ олж ЗХУ задран хүйтэн дайны төмөр хөшиг ярагдаж үгүй болсон.
Вангаг амьд сэрүүн байхад олон хүн өөрийгөө түүний залгамжлагч, шавь нь гэж зарлаж байсан. Харин Ванга өөрөө болохоор “Миний чадвар Францын жижигхэн сохор охинд шилжинэ. Тэр бусадтай адилгүй онцгой охин. Энэ хүүхэд бол гайхамшиг, түүнийг хайцгаа” гэж хэлсэн байдаг.
Тухайн үед үүнийг хэн ч анхаараагүй, зөнчийн энэ мэдлэг чадвараа удамшуулж, түүнийгээ урьдчилан харна гэдэгт нэг их итгээгүй. Гэтэл францын нэгэн жижигхэн хотод үнэхээр хараа муутай бяцхан охин аливааг урьдчилан харж, хэлж эхэлсэн нь олныг гайхшруулж эхэлсэн байна. Энэ бол найман настай Каедэ Убер охин байлаа.
Тэрээр таван настайдаа хамгийн анхны таамаглалаа хэлсэн нь үнэхээр бодит явдал байлаа. Шөнө түүн рүү нэгэн эрэгтэй ойртон ирээд үеэл ах чинь болгоомжтой байх хэрэгтэй, хөлөө хугалж мэднэ шүү гэж хэлсэн гэнэ. Эцэг эх нь охины энэ яриаг зүгээр л хүүхдийн хийсвэрлэл яриа хэмээн тоогоогүй байна. Гэтэл маргааш өдөр нь жаал хүү хальтирч унаад шагайгаа булгалж орхиж. Хүмүүс бүгд гайхаж алмайрах нь тэр.
Ингээд л түүний таамаг ар араасаа хөвөрч эхэлж. Тэр авга эгчийгээ хугацаанаасаа өмнө хүүхдээ төрүүлэхийг хүртэл хэлж байж.
Эхэндээ Каедэгийн таамаг ахуйн хүрээнд л эргэлдэж танихгүй зочин ирэх гэж байна, хөл бөмбөгийн тэмцээний ялагч хэн болох, цаг агаар ямар байхыг хэлдэг байж. Нэг удаа охин ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад эмээгээ хурдан эдгэрэхийг хүссэн ил захидал худалдан авъя гэж гуйж. Эмээ нь эрүүл саруул байхад юу гэсэн үг вэ гэж ээж нь хэлж л дээ. Гэтэл тэд эргэж ирээд эмгэнийг хэдхэн цагийн өмнө эмнэлэгт хэвтүүлсэн болохыг мэдсэн гэнэ.
Эцэг эх нь болох үйл явдлыг яаж мэдээд байна гэж охиноос асуухад тэрээр шөнө бүр түүн рүү үхсэн хүмүүсийн сүүдэр ирээд маргааш юу болохыг хэлж өгдөг гэжээ.
Каедэ энэ сүүдрээс айдаг, тэднийг найз нөхөд гэж боддоггүй гэсэн байна. Охин Ванга гэж хэн болохыг мэддэггүй ч, тэр өөр рүү нь ирдэг гэсэн байна.
Долоон настай Каедэгийн эцэг эх охиноо зөнч гэдгийг эхлээд итгэдэггүй байсан ч түүний хэлсэн бүхэн нь таараад байдаг болжээ. Гэхдээ л тэд охиныхоо энэ ер бусын чадварын талаар зар цуу болж гайхуулсангүй. Харин охиныг аав нь аваад Москвад ирж НТВ телевизийн нэвтрүүлэгт оролцуулсан нь олны өмнө анх гаргасан нь тэр байлаа.
Ростов мужийн Татьяана Дружинина гэдэг эмэгтэй Каедэг орост ирэхээс сарын өмнө таван настай Аня охиноо алдчихсан байж. Каедэ түүнд туслахаар шийджээ. Ээж нь охиноо Каменск-Шахтинский хотын “Ландыш” нөхөрлөлийн хашаан дотор орхиод хэдхэнминут болоод итрэхэд охин нь алга болчихсон байсан гэнэ.
Охиныг цэрэг цагдаа, нутгийн оршин суугчид, сайн дурынхан эрээд, гэрэл зургийг нь тараагаад сураг гардаггүй. Каедэ харин “Таван настай Аня охин хойд зүгт, шаргал үстэй өндөр эрэгтэй хүнтэй хамт байна.Тэр хэзээ ч ээждээ эргэж ирэхгүй, их л муухан байна.
Тэр эрэгтэй охиныг хулгайлсан байна, түүний ажил нь мебель тавилгатай холбоотой, охиныг өөр хот руу авч явах гэж байна” гэжээ.
Дараа нь албан мэдээнд “Алга болсон таван настай охины цогцосыг Белокалитвенск районы Северский Донец голд живсэн болохыг нутгийн загасчид оллоо” гэсэн мэдээлэл гарсан юм.
Каедэ генийн өөрчлөлтийн өвчтэй болохоор өсөлт нь зогссон юм байна. Охин бас арван долоо дахь хромосомынхоо нэг хэсгийг алдсан болохоор хэл яриа муутай гэнэ. Охин тойрог ч зурж чадахгүй. Эмч нар түүнийг генийн өвчнийхөө улмаас хэдэн жилийн дараа бүр сохорно гэсэн байна. Охин болохоор нүдээ анихаар илүү сайн хардаг юм гэж ойрынхныгоо тайвшруулдаг гэнэ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэрээр Владимир Путиныг ялна гэдгийг урьдчилан хэлж байсан юм. Тэр бас “Владимир Владимирович улс орноо зургаан жил удаирдана, тэгээд дөрвөн жилийн дараа өөрөө явна гэжээ.
Каедэ Убер охин одоо дүрвэгсдийн их давалгааны дараа Европт экологийн асар их сүйрэл болж Европын улс орнууд зургаан жилийн дараа гэхэд усан дор орно гэснийг Webtribune.rs хэвлэл нийтэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Хилари Клинтон ялна. Гэхдээ түүнийг өвчин ээрч байнга эмч дагалдаж байх болно. Цаашдаа тэрээр хувийн эрүүл мэнд, улс төр гэсэн хоёр фронтод тэмцэх хэрэгтэй болно гэсэн байна.
Манай гариг дээр ундны ус хүрэлцэхгүй болно, Оросын эдийн засаг цаашид ч унасаар байх болно гэх зэргээр хэлжээ.
Охин бас дэлхийн санхүүгийн хямрал, Египетийн өнгөт хувьсгал, Муаммар Каддафийн үхэл зэргийг зөгнөн хэлсэн юм.
Сайхан бурлах
БОЛЬЁ ОО
оросууд мухар сүсэгт идэгдэж мэргэ төлгөөр оролдох юм Юун Хиллари бэ Өнөөдөр сонгуулийн дүнгээр Трамп яллаа
gaihamshig mongoliin zorigiin ene ih urnii ezdiig helvvlj hurdan shig arga hemjee avch mongoloo uud ni tatah umsan daa
Miniihtei taarch bna

0 Сэтгэгдэл
2016.11.11
2016.11.09
2016.11.09
2016.11.08
2016.11.08