Холливудын жүжигчин Стивен Сигал орос оронд яг л өөрийн төрсөн эх орон шигээ хайртай гэснийг “Москва ярьж байна” радио станц дамжуулжээ. Сигалын хэлснээр бол түүний эцэг нь цэвэр орос, харин эцгийн хамаатнууд нь Владивостокоос гаралтай гэнэ. Түүний төрөл төрөгсөд Санкт-Петербург, Сибир, Белоруст байгаа, найз нөхөд бол орос, хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад нөхөд хангалттай олон байгаа гэжээ.
Түүнд ОХУ-ын иргэншил олгосонд байрласнаа илэрхийлээд Орос-АНУ-ын харилцааг сайжруулахын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “1952 оны дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д төрсөн Сигал Стивен Фредерикт ОХУ-ын иргэншил олгосугай” гэсэн зарлиг гаргасан юм. Стивен Сигал тун иудахгүй ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн очно гэсэн байна.