Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нидерландад 2017 оны эцэс хуванцар зам ашиглалтад орно

Ц.ХАС


2017 оны сүүлээр Нидерланд улс дэлхийд анх удаа хуванцар зам барьж ашиглалтад өгнө  гэж мэдэгдлээ.
Тусгай хийц, орц бүхий хуванцраар хийх автомашины энэ зам нь асфальттай адил даац, чадвартай байх юм байна. Авто зам барьдаг уламжлалт технологийг бодвол хуванцраар зам барихад бага жинтэй, тээвэрлэхэд хялбар, ашиглалтын явцад доош суух нь бага байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хуванцар замд кабель утас, холбооны янз бүрийн сүлжээний утас байрлуулах тусгай орон зайтай байхын зэрэгцээ ийм замыг ашиглалтын хугацаа нь дуусахаар дахин боловсруулж шинэ зам хийж болно гэж байгаа юм. “Wavin болон Total компаниуд хамтраад ийм төсөл хэрэгжүүлэх хангалттай хэмжээний туршилт судалгаа, туршлага хуримтлуулаад байна. 2017 оны эцэс гэхэд эхний зам ашиглалтад орно гэж бид хүлээж байна” хэмээн зохион бүтээгчид мэдэгджээ.
Дахин боловсруулах боломжтой хуванцар зам бүтээх санаа 2015 оноос яригдаж Нидерландын компани АНУ-ын асфалтан замыг ийм хийцээр солих санал гаргаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан