Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Канзасын дутуу төрсөн хүүхдийн эмнэлэг дэх “супер баатрууд”

Саяхан болж өнгөрсөн Хэллоуины баяраар АНУ-ын Канзас хотын дутуу төрсөн хүүхдийн эмнэлгийн эмч сувиалгч нар сайн дурынхантай нийлээд дутуу төрөөд сэхээн амьдруулах тасагт байгаа хүүхдүүдийн аав ээжийг гайхшруулан баяруулахаар шийдэж нэгэн өвөрмөц бэлэг бэлтгэжээ.

Энэ хорвоод мэндэлсэн ч хамгийн хүнд үедээ байгаа бяцхан багачуудыг тэд хүүхдүүдийн хамгийн дуртай супер баатруудын өмсгөлөөр чимж эцэг эх, төрөл төрөгсөд болон ойр орчмынхныг баярлуулсан байна.

Энэ гайхамшигт санаа үйлдлийн ачаар бяцхан багачуудаа сахиж сэтгэл дэнслэн суугаа эцэг эх нь нуруун дээрээсээ хүнд ачаа аваад хаячихсан мэт баярлацгаасан гэнэ.

Энэ хорвоод мэндэлснээ ч мэдэхгүй, ээж аавыгаа ч танихгүй бяцхан жаалууд супер баатрууд, тансаг эрвээхэй болон бусад баатруудын хувцасаар гоёж аав ээждээ баяр баясгалан, итгэл найдвар авчирсан байна.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан