Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Латин Америкийн сүнсний баяр


Жил бүрийн арваннэг­дүгээр сарын 1, 2-нд Латин Америкийн орнуудын оршин суугчид Үхэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг энэ өдрийг Мексик, Бразил, Гватемал, Гондурас, Эл Сальвадор зэрэг оронд тэмдэглэдэг. Үхэгсдийн өдрийг тэмдэглэгчид багт наадмын хувцас өмсөж, нүүрээ гавлын ясны дүр үүсгэн буддаг байна. Нөгөө талаар энэ баяр нь уйтгар гунигийн өдөр бөгөөд бүх хүмүүс өөрсдийн бурхан болсон дотны хүмүүсээ дурсан санагалздаг аж.

Хэдий тийм боловч амьдрал гэдэг ямар үнэ цэнэтэйг ойлгож ухаарах нь энэ баярын гэгээтэй тал юм байна. Үхэгсдийн өдрөөр хүмүүсийн нас барсан хүмүүсийнхээ булшийг эргэж, залбирал үйлдэхээс гадна нас барсан хүмүүстээ зориулж тухайн хүний дуртай хүнсний бүтээгдэхүүнээр нь тахилын ширээ засдаг байна. Түүнчлэн нас барсан хүнийхээ булшийг тусгайлан бэлтгэсэн бэлэг сэлтээр гоёхдоо үхэгсдийн сүнсийг татдаг гэх улбар шар өнгийн хилэн хумс цэцэг ашигладаг гэнэ. Мексикийн Үхэгсдийн өдрийн зарим зүйлс нь Халловены баярын уламжлал заншилтай төстэйн нэг жишээ нь хулуу ашигладаг явдал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан