Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрлээд хоёрхон цаг болоод салжээ

Саудын Арабад нэгэн эр хуримласныхаа дараа хоёр цаг болоод эхнэрээсээ салжээ. Daily Мail хэвлэлд бичсэнээр бол эхнэр нь найз бүсгүйтэйгээ авхуулсан зургаа сүлжээнд оруулснаас болсон гэнэ.

Гэрлэхийн өмнө байгуулсан гэрлэлтийн гэрээн дээрээ залуус нийгмийн сүлжээ, Twitter, Snapchat болон  Instagram-д ямар ч зураг тавихгүй гэсэн юм байна. “Харамсалтай нь миний дүү бүсгүй гэрлэлтийн гэрээгээ зөрчсөн. Тэр хуримынхаа үеэр найз бүсгүйтэйгээ зургаа авхуулснаа Snapchat-ын сүлжээнд оруулсан юм. Энэ нь л гэрээгээ зөрчсөн болж нөхөр нь салах өргөдлөө өгсөн” гэж сүйт бүсгүйн ах нь хэвлэлийнхэнд ярьжээ.

Нөхөртөө хаягдсан бүсгүйн эцэг эх, төрөл төрөгсөд үүнийг буруутгаж байгаа бол нөхрийн нь төрөл садан зөв хэмээж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан