Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Араатны дунд өссөн хүүхдүүдийн тухай гайхамшигт үнэн түүх


Манай гаригийн хэн болов ч хүүхэд ахуйдаа Мауглийн тухай түүхийг уншиж, өрөвдөж өссөн байх. Үнэхээр Маугли байдаг уу. Байна гэхдээ ганц ч биш.
 
1.Чонотой хамт өссөн испани хүү Маркос Родригес Пантоха

Маркосыг  зургаа долоотой байхад нь эцэг нь хүүгээ Сьерра-Морена уулан дахь нэгэн хөгшин фермерт мал маллахад нь туслуулахаар худалдсан юм байна. Өвгөнийг нас барсны дараа жаал хүү тэр ууланд чонын сүрэг дунд 11 жил амьдарчээ. Тэрээр чоно л намайг сүрэгтээ авч тэжээгээгүй бол үхэх байсан гэдэг.
19 насанд нь иргэний гвардийн цагдаа нар түүнийг олж Фуэнкальенте дэх жижигхэн тосгонд авчирснаар тэр соёл иргэншилд орон өнөөдөр хэвийн амьдралтай нэгэн болжээ.  Түүний түүхээр ном бичиж, уран сайхны болон баримтат кино хийсэн бол тэр өөрөө дунд сургуульд лекц уншиж, чонын амьдралын тухай яриа хийж байна.

2. Нохдын дунд зургаан жил амьдарсан Оксана Малая

Украин охин Оксана Малая нохойн оромжид амьдарч байсныг 1991 онд олж илрүүлсэн. Найман настай тэр бүтэн зургаан жил ноходтой хамт амьдарсан байжээ. Түүний эцэг эх нь архичин байгаад охиноо бүр жаахан байхад гудамжинд орхисон аж. Охин дулаан газар эрж  нохойн оромжинд мөлхөн орсноор амь аврагдаж. Улмаар тэр дөрвөн хөл дээрээ явдаг болж, хэлээ унжуулан бүр хуцдаг болжээ. Тэр хүмүүсийн ярианаас зөвхөн “тийм, “үгүй” гэдгийг л ойлгож байсан гэдэг. Одоо Оксана Одессын ойролцоо дотуур байранд амьдарч үхэр, адуу тэжээх ажил хийдэг байна.

3. Хоёр өвөл нохдын дунд

Дөрвөн настай Иван Машуковыг эцэг эх нь орхисон гэдэг, зарим нь тэр өөрөө архичин эцэг эхээсээ зугтаасан ч гэдэг. Гудамжаар хэсүүчлэн идэх юм, орогнох газар хайж явсан хүү тэнэмэл нохойтой  таарч нөхөрлөсөн байна. Хүү өдөртөө хоол хүнс гуйн олсон бүхнээ нохойтойгооо хуваан, шөнөдөө нохойдоо наалдан дулаацан, нохой нь түүний бусдаас хамгаалан хоёр жилийг ардаа орхижээ. Хүүг олоход ярьж чадаж байсан ч үгийн баялаг нь тун хомс, хүнд хэзээ ч итгэхгүй өөдөөс нь ярзайдаг болсон байсан гэнэ. Одоо тэр хэвийн амьдралтай насанд хүрсэн хүн болсон.

4. Зээрэн хүү

Баскийн хүн судлаач Жан-Клод Оже1960-аад онд ганцаараа Испанийн Сахарт аялж яваад зээрийн сүрэг дотор нэг хүүхэд явахыг харж. Жаал хүү маш хурдан гүйж байсан болохоор иракийн армийн жип ч гүйцэж чадахгүй байсан гэдэг. Жаал дөнгөж хөлд орж байсан 7-8 сартайдаа л энэ сүрэгт нийлсэн болохоор байнга дөрвөн хөллөж явж сурсан байж. Амьтдын дунд өссөн бусад хүүхдүүдийг бодвол зээрэн хүүг соёл иргэншилд авчирч чадаагүй гэдэг.

5.Румыны Маугли Траян Калдарар

Румыны маугли хэдэн жилийг Трансильванийн ойд зэрлэг амьтадтай хамт амьдарсан 2002 онд л эхтэйгээ уулзжээ.
Гурван настай жаалыг цаасан хайцагт хийж орхисон гэнэ. Хожим нь  нүцгэн хүүг малчин хүн олсон байна. Жаал хүү ярьж чадахгүй байжээ. Эмч нар түүнийг амьдрах ямар ч боломжгүй гэж байсан ч зэлүүд ойд зэрлэг нохдын дунд, тэдний асрамжинд байсан хүү амьдарч. Эх Лина Калдорар нь  телевизийн мэдээнээс энэ тухай мэдээд зоддог нөхрөөсөө зугтаан очиж хүүтэйгээ уулзсан гэдэг. Хүүг ч гэсэн мөн л ийм шалтгаанаар гэрээсэ эзугтаасан гэж ярьсан байдаг.

6.Сармагчны дунд өссөн Марина Чепмен

Колумба гаралтай британи эмэгтэй Марина Чепмен хүүхэд насныхаа ихэнхийг ширэнгэн ойд сармагчны дунд өнгөрүүлсэн эмэгтэй.
Түүнийг дөрвөн настай байхад нь төрөлх тосгоноос нь хулгайлаад сүүлд нь яагаад ч юм ширэнгэн ойд орхисон гэж өөрөө ярьдаг. Тэгээд л тэрээр хэдэн жилийг сармагчны дунд өнгөрүүлээд, анчид ч түүнийг авараагүй гэдэг. Сүүлд нь тэрээр Англид ирж нөхөрт гаран хүүхэд гаргасан. Охиныхоо зөвлөснөөр 2013 онд Марина Чепмен “Нэргүй охин” гэдэг дуртгалын ном бичиж хэвлүүлсэн.

7. Камбожийн ширэнгийн охин Рочом Пнгиен

Камбожийн баруун хойд нутгийн Ратанакирийн ширэнгэн ойгоос нүцгэн эмэгтэй олсныг нутгийн цагдаа нар “ярьж чадахгүй, хагас хүн, хагас араатан” гэж тайлагнасан байдаг.
Гэтэл тэр нь 19 жилийн өмнө үхэр хариулж яваад сураггүй алга болсон Рочом Пгиен гэгч байж, дэлхий дахинаа “Ширэнгэн ойн охин” хэмээн алдаршсан.
2016 онд Вьетнамын нэгэн эмэгтэй Пнгиенийг 2006 онд 23 настайдаа алга болсон өөрийн нь сэтгэцийн эмгэгтэй охин  гэж мэдэгдсэн. Тэрээр энэ бүхнийгээ нотлох баримтуудыг гаргаснаар удалгүй бүсгүйг төрөлх Вьетнамын тосгондоо авчирсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан