Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өшөө авах гээд өөрөө амиа алджээ

Америкийн Умард Каролина мужийн Шарлотт хотын 26 настай эмэгтэй Эбони Литлл гэгч энэ сарын 21-ний өдөр машинаараа явган зорчигчийг мөргөхөөр замын хашлага давах гэж  давхисан ч хурд хэтрүүлэн эсрэг урсгалд орсноор өөр машитай мөргөлдөж өөрөө нас барсан хэрэг гарчээ. Мөргөлдөх үеэр түүний машин бүтэн хөрвөөж эмэгтэй газар дээрээ нас барсан байна.

Цагдаагийнхан ирж үйл явдлыг тодруулахад Эбони  тэр явган зоричгтой маргалдаад уурандаа түүнийг дайрахаар шийдэн машинаа асаан хурдалсан юм байна. Харин нэрийг нь дурдаагүй явган зорчигч бэртэж гэмтээгүй, уурласан жолооч бүсгүйг халамцуу байсан гэж мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан