Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

500 кг жинтэй эмэгтэй олон нийтээс тусламж хүсэв


Египетийн Александрия хотод амьдардаг нэгэн гэр бүл 500 кг хүнд жинтэйн улмаас гэрээс гаралгүй 20 гаруй жил болсон хамаатныхаа эмэгтэйд туслахыг хүсч олон нийт болон эмч нарт ханджээ. Иман Ахмад Абдулити гэгч 36 настай эмэгтэй 500 кг жинтэйн улмаас гэрээс гарах нь бүү хэл босч чадахгүй болоод 25 жил болсон аж. Хэрэв ойрын хугацаанд түүнд Каир хотын нэгэн эмнэлэгт тусгай хагалгаа хийхгүй бол үхэх аюул нүүрлэх юм байна.

Иман Ахмад Абдулати хэзээ ч сургуульд сурч байгаагүй. Түүнийг бага байхад нь биеийн янз бүрийн хэсэг нь хүчтэй хавагнадаг заан өвчин нэртэй эмгэгтэй гэсэн онош тавьсан ч эмчилж чадаагүй байна. Улмаар охины эцэг нь багад нь нас барсан явдал түүнд хүнд стресс болж биеийн жин нь эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлжээ. Иманыг ээж, дүү хоёр нь асардаг, бусад төрөл садан нь боломжийнхоо хэрээр мөнгөн тусламж үзүүлдэг байсан ч сүүлийн үед өөрсдийн хүчээр өвчнийг тогтоож дийлэхгүй болсон  тул ийнхүү Египетийн олон нийт, эмч нарт хандан тусламж хүсчээ.
Дэлхийн түүхэнд албан ёсоор бүртгэгдсэн хамгийн хүнд эмэгтэй нь АНУ-ын Кэрол Ягер. Тэрээр 544 кг жинтэй байсан бөгөөд 1994 онд 34 настайдаа нас барсан юм. Одоо амьд байгаагаас албан ёсоор хамгийн хүнд жинтэй эмэгтэй гэж АНУ-ын Майра Розалесийг Гиннесийн дээд амжилтын ном бүртгэн авсан байдаг. Тэрээр 470 кг жинтэй. Иймд хэрэв Иман Ахмад Абдулити Гиннессийн дээд амжилтын номонд хандан хүсэлт гаргаж бүртгүүлбэл тэрээр дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэйгээр тодрох боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан