Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Сирийн газрын тос олборлох салбарыг устгахаа зогсоохыг шаардав

НҮБ-ын дэргэдэх Арабын бүгд найрамдах Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жаафари нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд захидал явуулж АНУ тэргүүтэй цэргийн эвслийг Сирийн газрын тос олборлох салбар ба эдийн засгийн дэд бүтцэд агаараас цохилт өгөхөө нэн даруй зогсоохыг шаарджээ.  Башар Жаафари захидалдаа “Газрын тос олборлох салбар ба дэд бүтцийн объектуудад санаатайгаар удаа дараа цохилт өгч байгаагийн улмаас Арабын бүгд найрамдах Сири улс нь Америкийн байгуулсан эвсэлд багтдаг улсуудаас учруулсан хохирлын нөхөн төлбөр шаардах эрхийг өөртөө үлдээж байна. Ийм нөхөн төлбөр шаардах эрхийг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулсан байдаг. Арабын бүгд найрамдах Сири улс нь эдгээр улсад хандан Сирийн ард түмний нөөц боломжийг устган хямралыг уртасгаж, улс орныг сэргээх ажлыг удаашруулж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг уриалж байна ” гэжээ. Башар Жаафари нь энэ оны наймдугаар сард Америк тэргүүтэй эвслийн орнуудын цэргийн нисэх хүчин “Лалын улс”-ын алан хядагчид ашиглаж магадгүй гэсэн шалтгаанаар газрын тос, шатдаг хий олборлох салбарын объектуудыг устгасны улмаас Сири хоёр тэрбум гаруй ам.долларын хохирол амссан гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан