Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк залуу комд ороод сэрэхдээ испаниар яриад эхэлжээ


Америкийн Жоржия мужийн нэгэн сургуулийн хөлбөмбөгийн багийн хаалгач залуу тэмцээний үеэр нэг нөхөр нь толгой руу нь хөлөөрөө цохисноос болоод  гэмтэж комд ороод сэргэхдээ зөвхөн испаниар ярьдаг болсон байжээ.

Гэмтсэн даруйд нь түүнийг нисдэг тэргээр Атлантагийн эмнэлэгт хүргэсэн ч тэрээр хэдэн хоног ухаангүй хэвтээд сэргэхдээ л ийм болжээ.  Тэр үүний өмнө испани хэлийг маш муу мэддэг байсан гэнэ. Тэр бас байн байн ухаан алдаад байдаг болжээ.Найз нөхөд нь түүнийг эмчлүүлэхийн тулд хөрөнгө хуримтлуулж эхэлсэн байна. Тэр өөрөө болохоор бүрэн эдгэрч мэргэжлийн хөлбөмбөгч болохыг мөрөөддөг гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан