Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд нийт 863 автобус үйлчлэхээр боллоо. 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 13-нд хотын дотор жирийн амралтын өдрийн хуваариар үйлчилнэ. Дээрх өдрүүдэд үйлчилгээ өглөөний 8:00 цагаас орой 22:30 цаг хүртэл явагдана. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн рүү долдугаар сарын 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар үйлчилнэ. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна. Мөн 11,12,13-нд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр “Хүй 7 худаг” хүртэл Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт бага оврын 30 автобус үйлчилгээнд ажиллана. Үнийн хувьд Офицеруудын ордон, 7 буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр, 3,4-р хорооллын эцэс, 5 шар, Ханын материалын комбинатаас - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр, Төмөр замын буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас – Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ.