БНТУ-ын иргэний агаарын тээврийн “Turkish airlines” авиа компани манай улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын таван жилийн турш яригдсан асуудал ийнхүү эцэс боллоо. “Turkish airlines” авиа компанийн “Боинг 737-800” маркийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр өглөө газардав. Тус онгоцоор Турк руу долоо хоногт гурван удаа тогтмол нислэг үйлдэх бөгөөд тус улсаар дамжин дэлхийн 200 гаруй хот руу нисэх боломжтой юм. Монгол Турк хоёр улс Агаарын харилцааны гэрээнд 1993 онд анх гэрээ байгуулсан боловч хоёр улс хооронд зорчих тээвэрийн үйлчилгээ өдийг болтол зогсонги байдалд байсан юм. Харин энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр Туркийн иргэний нисэхийн газар Монголын иргэний нисэхийн газар зөвшилцөлд хүрч гэрээгээ сэргээсэн юм.