Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бугын цусан эврийг худалдан авбал 13.2 сая төгрөгийн торгууль ногдуулана

Сүүлийн үед хулгайн ан ихээр гарах болсон. Иймд  холбогдох яамаас  2012 онд “Амьтны тухай хууль”-ийг батлуулсан  юм. Хуульд заасны дагуу гарал үүслийн тодорхойлолтгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага худалдах, худалдан авахыг хориглосон. Хэрэв дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд  тухайн этгээдийг ан амьтныг агнасантай адилтгаж , нөхөн төлбөр  ноогдуулахаар болсон. Тухайлбал,  гарал үүслийн тодорхойлолтгүй нэг  хос халиун бугын цусан эвэр  худалдан авсан этгээд 13.2 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж байж, амьтны аймагт учруулсан хохиролоо барагдуулах юм. Ийнхүү хууль бусаар ан амьтны нөөцийг ашигласан тохиолдол бүрт тохирсон захиргааны болон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан