Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Бядан явагч жуулчид зургаан төрөл байдаг гэнэ

Гадаад руу аялж жуучилдаг  хүмүүсийг ерөнхийд нь зургаан төрөлд хуваан ялгаж болдог гэнэ. Дэлхийн 33 орны 36 мянга гаруй жуулчдын дунд явуулсан судалгааг үндэслэн ийм дүгнэлт хийжээ.

Эхний бүлэгт гадаадад өнгөрүүлэх амралтаас аль болох их боломж, ашиг олохыг хүссэн хүмүүс багтдаг. Бүх л төрлийн хөнгөлөлт, хямдрал, үнэгүй юм болгоныг хэрэглэх гэдэг тул энэ бүлгийн хүмүүс хүүхдийн хамт амрах нь элбэг бөгөөд гол төлөв 24-35 насны дундаж орлоготой хүмүүс бүрдүүлдэг байна.

Зөвхөн өөрт нь зориулан зохион байгуулсан тусгай хөтөлбөрөөр амрах дуртай хүмүүс хоёр дахь бүлэгт хамаарна. Энд 25-49 насны, өндөр цалин хөлстэй хүмүүс байдаг бөгөөд онцгой хөтөлбөрөөр амарч байгаа тул дийлэнхдээ хосоороо явдаг аж.

Үүнээс гадна зөвхөн олон хүнтэй бүлэгт багтан амрах сонирхолтой тусдаа хүмүүс гэж бий. Үүний эсрэг ямар ч компани энэ тэрд захиалга өгөлгүйгээр зөвхөн өөрийн дур хүслийн дагуу цор ганцаар аялах дуртай хүмүүс гэж байдаг. Хачирхалтай нь, энэ хоёр бүлгийн хүмүүс дийлэнхдээ өндөр орлоготой, 25-49 насны хүмүүс байдаг байна.

Судлаачид гэж нэрлэгдсэн тусгай бүлэг хүмүүс байна. 25-49 насны, өндөр орлоготой бүлэгт хамрагддаг энэ төрийн жуулчид нь амралтаа өнгөрүүлэх хот, суурин, зоогийн газар, оролцож болох шоу, арга хэмжээ гэх мэт зүйлсийг олж тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авч баталгаажуулахад маш их цаг зарцуулдаг.

Эцэст нь хуучинсаг үзэлтнүүд буюу консерватор жуулчид гэж байдаг аж. Эд нэг л сонгосон газар руугаа жилээс жилд очиж амардаг, жил болгон очдог тул шаардлагатай мэдээлэл цуглуулах, замын зардал гэх  мэтэд үрэх мөнгө нь бага байдаг онцлогтой. Энд гол төлөв 35-64 насны дундаж орлоготой, ганцаар аялах сонирхолтой хүмүүс багтдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан