УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ж.Анхбаяр:Тийм ч амар байсангүй
2012 онд анх удаа зохиогдсон "Face of Beauty International" олон улсын гоо бүсгүйн тэмцээн дөрвөн жилийн хугацаанд олон улсын тавцанд өндөр нэр хүндийг олж, цар хүрээ нь өргөжин тэлсээр хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны бэлгэ тэмдгийн нэг болж чадсан билээ. 2013 оноос Монголын гоо бүсгүйчүүд оролцож эхэлсэн энэхүү олон улсын арга хэмжээний тав дахь удаагийн тэмцээн манай улсад болж өнгөрлөө.
Тэмцээний хүрээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд манай улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ Улаанбаатар хотын маань бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочилсон. Харин өнгөрсөн амралтын өдөр титмийн эздээ шалгаруулав. Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлж жүжигчин, дуучин Э.Урангоо оролцов. Түүнийг 2000 оны "Дэлхийн мисс", Болливудын алдарт жүжигчин Прьянка Чопратай ижилхэн төрхтэй хэмээн үнэлж, гарцаагүй шагналт байрт шалгарна хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсныг юуны өмнө дурдах нь зүйтэй.
Тэмцээний эхнээс л монголчуудынхаа итгэлийг алдаагүй тэрээр дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарч чадлаа. Мөн "Авьяаслаг мисс", " Шилдэг гоёлын даашинзтай мисс" зэрэг номинацын эзэн болсонд нь талархах хүн олон байгаа ч, өөлж буй нь бий. Тодруулбал, тэрээр асуултад англиар хариулж чадаагүй нь олны дургүйцлийг хүргэж, ийнхүү шүүмжлэлтэй хандахад хүргэсэн. Мөн тэмцээний титмийн эздийг шалгаруулах мөчийг тэсэн ядан хүлээсэн монголчууд маань зохион байгуулалт тун тааруу байсныг фэйсбүүк, сошиал ертөнцөөр нэг шүүмжилж байна. Түүгээр ч барахгүй ийм төрлийн олон улсын тэмцээн зохион байгуулах цаг хугацаа, миссс нь ч болоогүй байсныг харуулж чадлаа хэмээн тодотгоод буй.
Харин энэ тэмцээнийг зохион байгуулах төслийн удирдагч Ж.Анхбаяр фэйсбүүк хуудсаараа дамжуулан санаа бодлоо ийн хуваалцжээ. “Үнэндээ тэмцээн эхлэх цагаас нүднээс минь баярын ч юм шиг, сандралын ч гэмээр нулимс өөрийн эрхгүй асгарч байв. Амар байсангүй. Гэхдээ залуу хүн хэцүү бэрхтэй нүүр тулж, хүнд давааг долоо давж гэмээн амжилтын үзүүрээс атгадаг гэдэгт итгэдэг. Би эндээс юугаар ч үнэлэшгүй, сольшгүй ухааныг олж авлаа. Намайг дэмжиж, надад итгэж, урмаар тэтгэсэн бүх хүнд баярлалаа. Ялангуяа ард минь түшиж тулсан хамт олондоо гялайлаа” хэмээв.
Ямартай ч манай улсад анх удаа зохион байгуулагдсан тав дахь удаагийн тэмцээний тэргүүн миссээр ОХУ-ын мисс шалгарч ялагчийн титмийн эзнээр тодорсон бол Замби, Филиппинийн гоо бүсгүйчүүд хоёр, гуравдугаар байрт шалгарсан юм.

0 Сэтгэгдэл
èðãýí
зохион байгуулалт маш муу, олигтой тайз ч үгүй, цаг улирлаа ч зөв сонгоогүй, хөтлөгчид нь будилж мунгинасан, дэлхийн хэл болсон англи хэлээр ч зөв уншиж чадахгүй хөтлөгчтэй, улсаа төлөөлж оролцож байгаа охин нь бүр сонин, үнэндээ таалагдаагүй. гэхдээ эндээс Анхбаяр олон зүйлийг сурч туршлага хуримтлуулсан байх л даа
2016.10.10