Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Нобелийн шагналтнуудыг тодруулах ёслол эхэллээ


Б.БАДРАЛ


Жил болгон явагддаг Нобелийн шагналын эздийг тодруулах арга хэмжээ эхлэв. Энэ жилийн арга хэмжээ аравдугаар сарын 3-нд Шведийн нийслэл Стокгольм хотноо эхэлсэн бөгөөд анагаах ухаан ба физиологийн салбарт шагнал авах хүмүүсийн нэрсийг тодруулав. Өнөөдөр физикийн салбарын шагналын эздийг тодруулах бол 5-нд химийн салбарынхыг тодруулна. Энх тайвны үйл хэрэгт Нобелийн шагнал авах хүмүүсийн нэрийг баасан гарагт буюу 7-нд олон нийтэд танилцуулна. Харин утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг хамгийн сүүлд буюу 13-нд тодруулах юм байна.

2016 оны Нобелийн шагналтнуудыг тодруулах ажиллагаа нь олон зүйлээр дээд амжилт тогтоожээ. Шагналд 376 нэр дэвшигч гарч ирсэн гэдгээрээ нэг дээд амжилт тогтоосон. Эдгээр нэр дэвшигчийн дотор 148 байгууллага байгаа гэдгээрээ удаах дээд амжилт тогтоов.

Гэхдээ олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа салбар нь энх тайвны үйл хэргийн төлөөх Нобелийн шагналтны нэр. Зарим эх сурвалжууд энэ жилийн энх тайвны Нобелийн шагналыг Америкийн ТТГ ба Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууцыг дэлгэсэн экс тагнуул Эдвард Сноуден авах магадлал хамгийн өндөр гэж мэдэгдсэн. Гэхдээ өөр эх сурвалжууд нь Америкийн Засгийн газар нь Эдвард Сноуденийг баривчлан хорьж, цаазаар авах хүртэл хүнд ял оноохыг шаардаж байгаа ч өөрийгөө дэлхийн хамгийн ардчилсан улс гэдгээ харуулахын тулд түүнд энх тайвны Нобелийн шагнал олгуулах гэж байгаа юм гэнэ. “Манайх жинхэнэ ардчилсан улс болохоор цаазаар авахуулах ял авсан хоригдол ч гэсэн Нобелийн шагнал авч чаддаг” гэсэн мессэжийг дэлхий дахинаа илгээх юм байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан