Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам тээврийн ослоор долоон хүүхэд амь насаа алджээ

Энэ оны эхний зургаан сард гарсан зам тээврийн осол хэргийн талаархи судалгаа мэдээллийг Замын цагдаагийн газраас гаргажээ. Уг мэдээлэлд дурдсанаар хүүхэд зам тээврийн осолд өртөх нь эрс нэмэгдсэн байна. Оны эхний зургаан сарын хугацаанд нийт 452 хүүхэд зам тээврийн осолд өртснөөс долоон хүүхэд нь нас барж, 445 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртжээ. Осолд өртсөн хүүхдийг хүйсээр нь авч үзвэл 70 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байгаа тухай ч албаныхан хэлсэн юм. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хүүхэд өртсөн ослын тоо 6.7 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 10.4 хувиар өссөн гэсэн үг аж.
Түүнчлэн нийслэлд л гэхэд өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор хоёр хүн насбарж, 25 хүн гэмтэж бэртжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан