ӨМӨЗО-ы кино найруулагч Ө.Батбагана манай улсад ирж Монголын кино урлагийн шилдгүүдтэй хамтарч нэгэн сайхан уран бүтээл туурвижээ. Эх үрийн тухай нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан тус киноны зураг авалт хэдийнэ дуусчээ. Киноны гол дүрд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Н.Ялалт, Билгүүн нар тоглосон байна.
Найруулагч Ө.Батбагана нь 2004 оноос эхлэн кино урлагийн салбарт ажиллахдаа 30 гаруй кино бүтээлд ажиллажээ. Өдгөө ӨМӨЗО-ы Ордос хотын төв телевизийн найруулагчаар ажилладаг тэрээр өнгөрсөн жил бие даан “Харамсал” хэмээх киног бүтээж ӨМӨЗОны үзэгчдэд толилуулсан байна.
Харин энэ удаа Монголын киночидтой хамтран бүтээсэн киногоороо арав, арванхоёрдугаар сард Япон, Хонгконг, Бээжин зэрэг хотод болох кино наадамд оролцохоор бэлтгэж байгаа гэсэн.