Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Кино зохиолын яармаг худалдаа хоёр дахь жилдээ болно

“Сайн кино хийж бүтээхийн тулд гурван зүйл шаардлагатай байдаг. Үүнд, нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт бас дахиад л зохиол”  хэмээн алдарт кино зохиолч, продюсер Альфред Хичкок хэлсэн удаатай. Тэгвэл кино зохиолын арилжаа хийх таатай нөхцөл бүрдүүлэх замаар Монголын кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож, өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан Кино зохиолын яармаг худалдаа хоёр дахиа зохиогдохоор болжээ. Анх удаа зохиогдсон энэхүү арга хэмжээнээс киноны уран бүтээлчид сайн, чанартай кино зохиол үнэхээр дутагдалтай байна гэсэн дүгнэлтэд хүрч, үүнийгээ кино зохиол туурвих мэргэжлийн түвшин, мэдээлэл хомс байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Мөн өнгөрсөн жилийн арга хэмжээний томоохон ололт амжилт нь кино зохиолын үнэлгээг нэмэгдүүлэхэд анхаарсан явдал байсан гэхэд хилсдэхгүй. Кино зохиолын үнэлгээг таван сая болон түүнээс дээш байх нь Монголын кино урлагийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно хэмээн үзсэн билээ. Энэхүү тохиролцоо нь кино зохиолчдыг өөрийн бүтээлээ хэрхэн үнэлэх талаар маш тодорхой ойлголттой болгож, энэ чиглэлээр уран бүтээлээ турвих хүсэл сонирхолтой болгож чадсан юм. Тэгвэл жилд ганцхан удаа зохион байгуулагддаг уг арга хэмжээний бүртгэл энэ сарын 16-наар дуусгавар болох аж. Зохиогчийн эрхийн бүрэн хамгаалалт авах энэхүү арга хэмжээнд өөрийн жинхэнэ нэрээ нууцлан уран бүтээлийн нэрээр оролцох боломжтой бөгөөд кино зохиолыг бүрэн бүтэн байдлаар нь бичиж амжаагүй байсан ч, түүний гол санааг танилцуулах боломжийг олгож буйгаараа давуу талтай юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан