Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дэлхийн хамгийн том онгоцыг Хятадтай хамт үйлдвэрлэнэ

Украйны “Антонов” компани нь дэлхийн хамгийн том онгоц болох Ан-225 “Мрия”-г Хятадын “Airspace Industry Corporation of China” компанитай хамтран үйлдвэрлэхээр болжээ.  Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Хятадын тал нь дутуу угсрагдсан хоёр дахь онгоцыг Украйны үйлдвэр дээр сайжруулан гүйцээж угсраад цаашид лицензийн дагуу Хятадад үйлдвэрлэхээр болсон байна.

Үүнтэй холбоотойгоор украйнчууд Ан-225 “Мрия”-ын техникийн бүх зураг, бичиг баримт ба лицензийг Хятадын талд худалдсан байна.
Ан-225 “Мрия” нь нэн хүнд даацын байлдааны ачаа тээврийн онгоц юм. Дэлхийн хамгийн том онгоц гэж тооцогддог бөгөөд Украйны Запорожийн машин үйлдвэрлэлийн “Прогресс” компанид бүтээсэн зургаан ширхэг Д-18Т хөдөлгүүртэй. Нислэгийн жин 640 тонн, тээвэрлэх ачааны жин 250 тонн. Зөвлөлтийн анхны шатлл “Буран”-ыг бүтээх явцад түүний аварга том эд ангийг тээвэрлэх зориулалттай бүтээгдсэн бөгөөд 1988 онд анхны нислэгээ хийсэн. Доторх эд ангийн ихээхэн хувь нь хүнд даацын өөр нэг онгоц болох Ан-124 “Руслан”-тай адил. Зөвлөлтийн үед нэг онгоцыг бүрэн угсарч, ахиад нэгийг 60 хувь бэлэн болгоод орхисон.

Үүнээс гадна “Антонов” компани нь байлдааны ачаа тээврийн Ан -178 онгоцыг угсрах ажлыг санхүүжүүлэх талаар “Airspace Industry Corporation of China”-тай тохиролцсон тухайгаа мэдэгдлээ. “Антонов” компанийн Ерөнхийлөгч Александр Коцюба “Хятадын компани нь Ан-225-тай зэрэгцэн Ан-178 онгоцны үйлдвэрлэлийг санхүүжүүлэхээр болсон. Энэ хоёр төсөл зэрэгцэн явах болно. Хятадын компани нь ачаа тээврийн том корпораци болохоор өөрийн тээврийн хабуудад нь ийм төрлийн онгоц шаардлагатай байгаа” гэжээ.

Ан-178 нь дунд зэрэглэлийн хүндтэй ачаа тээвэрлэх чадвартай бөгөөд 1960-аад онд үйлдвэрлэгдсэн байлдааны ачаа тээврийн Ан-12 онгоцыг орлуулах зориулалтаар бүтээгдсэн. Эхний хувилбар нь 2015 оны тавдугаар сард ниссэн бөгөөд одоогоор украйнчууд хоёр дахь онгоцны их биеийг угсарч дуусаад байгаа. 18 тонн хүртэлх ачаа тээвэрлэн шороон хучилттай нисэх зурвасаас хөөрөх чадвартай онгоц нь ойролцоогоор 40 сая орчим ам.долларын үнэтэй.
0 Сэтгэгдэл
оросын оюуны бүтээл юм биш үү. тэднээс укрианчуудад үлдээсэн өв соёлын нэг юм байна даа.....
Хамгийн их уншсан