Гурван мандаттай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт Сонгуулийн хуулийн дагуу дахин санал хураалт явуулах нь. Сонгинохайрхан дүүргээс МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъяабазар АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Л.Эрхэмбаяр нарын авсан санал Сонгуулийн тухай хуулийн 48.4-т “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна” гэж заасны дагуу босго даваагүй аж. Мөн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, МАН-аас нэр дэвшигч Д.Арвинтай дахин санал хураалтанд оролцох болж байна. Дахин санал хураалт явуулах өдрийн товыг Сонгуулийн ерөнхий хорооноос зарлана. Хамгийн их санал авсан боловч 28 хувийн саналын босго даваагүй хоёр нэр дэвшигч дээр ямар нэгэн сурталчилгаагүйгээр дахин санал хураалт явуулах хуулийн заалттай ажээ.