Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Playtime 2016”-г Ариунаа Сүригийн урласан хувцас чимнэ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 24, 25, 26-нд Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд болох наадам үйл ажиллагаа болон гадаадын олон хамтлагаар цар хүрээгээ тэлжээ.

Тодруулбал, Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы “9596” Финландын “Catself” зэрэг амьд хөгжмийн 10 хамтлаг оролцох юм байна. Харин Монголоос  “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцохоос гадна 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа хангажээ.  Түүнчлэн наадмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулахаар болсныг наадмын зохион байгуулагчид өчигдөр дуулгалаа.

Энэ жилийн наадмын онцлох уран бүтээлч нь залуу уран бүтээлч У.Нарбаясгалан байх нь. Түүнийг наадмын зохион байгуулагчид урьж, наадмын бэлэг тэмдэг болох “Playtime” орчин үеийн урлагийн инстоляцыг бүтээлгэж байгаа аж. Дашрамд дуулгахад “Playtime 2016” наадам гурван хоног болох учир хувийн тээврийн хэрэгслээс аль болох татгалзахыг уриалав. Амьд хөгжим сонирхдог хүүхэд залууст зориулж  тогтсон цагийн хуваариар үнэгүй авттобусаар үйлчлэхээр болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан