Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Лалын эсрэг байлаа хэмээн ираны загварчдыг баривчилж байна

                                                     Эльхам Араб
                      
Толгойн алчуур зүүгээгүй, лалын ёс заншлын эсрэг гэрэл зургуудаа интернетэд оруулан тараасан  хэмээн Ираны хэд хэдэн загвар өмсөгчийг баривчилсан байна. “Лалын бус төрх байдал гаргасан” этгээдүүдтэй тэмцэх ажлын хүрээнд толгойн алчуур зүүгээгүй найман ч загвар өмсөгчийг баривчилжээ. “Аалз-2” арга хэмжээний хүрээнд эрх баригчид Instagram хөтөлдөг 170 орчим хүнийг мөрдөн шалгасны 58 нь загвар өмсөгч, 59 нь гэрэл зурагчин, 51 нь загвар зохион бүтээгч, загварын салоны эзэн байсан бол хоёр ч байгуулага байна.
Иранд 1979 оны хувьсгалаас хойш олон нийтийн газар гивлүүргүй явахыг хориглосон юм.

                                                Нилуфар Бехбуди

Эдний дотор Мелика Замани, Нилуфар Бехбуди, Донья Могадам, Дана Ник, Шабнам Молави, Эльназ Голрох,  Хамид Фадаеи зэрэг загвар өмсөгчид байгаа юм. Энэ хүмүүсийн эсрэг гивлүүр зүүгээгүй,ёс бус зургаа интернетээр тараасан хэмээн эрүүгийн 21 хэрэг үүсгэсэн байна.

                                                    Дана Ник

Хоёр жилийн өмнө ираны залуучуудын нэг хамтлагийг Фаррел Уильямсын “Нарру” дууны аянд бүжиглэсэн хэмээн тус бүрийг нь зургаан сараар хорьж 91 удаа ташуурдах ялаар шийтгэж байсан юм.

                                                    Эльназ Голрох

Загвар өмсөгч, Ираны алдарт гоо бүсгүй Эльхам Арабыг гэхэд л   хуримын даашинзтай гэрэл зургуудаа өөрийн сайтдаа тавьсны төлөө Ираны хувьсгалт шүүхэд дуудан камерын өмнө байцаасан байна. Үсээ шаргалаар будсаны нь төлөө түүнийг барууны хэв маягийг түгээн дэлгэрүүлэх гэсэн хэмээн буруутгажээ.

                                                    Хамид Фадаеи
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан