Манай улсын иргэдээс хамгийн ихээр ажиллаж амьдарч байгаа газруудын нэг бол Өмнөд Солонгос улс юм. Удахгүй долоон сар гарч наадам эхлэх гэж байна. Эх орноосоо хол харийн нутагт байгаа иргэддээ зориулан “Аврага Хадбаатар” сангаас санаачлан тэнд суугаа “Монгол иргэдийн холбоо” –той хамтарч эрийн гурван наадамаа зохиох гэж байна. Энэхүү наадам нь үндэсний бөх болон сурын харваа гэсэн хоёр төрлөөр зохиогдох ажээ. Энэхүү сайхан мэдээг сонсоод Солонгос улсад суугаа иргэд маань зохион байгуулж буй хүмүүст ихэд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Сонирхуулхад наадам хийх гэж буй цэнгэлдэх хүрээлэн нь 1988 онд “Сөүлийн олимп” болж байсан цэнгэлдэх хүрээлэн юм байна. Тус цэнгэлдэх хүрээлэнд Солонгосдоо алдартай олон хамтлаг дуучид тоглолтоо хийхээс гадна бусад томоохон арга хэмжээг зохион байгуулдаг гол газар нь аж. Хамгийн сүүлд Америкийн алдарт дуучин “Lady Gaga” тоглолтоо хийсэн ажээ.