Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Мисс А.Сайхантамир ”Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тайзнаа авъяасаа толилуулахаар болжээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамир оролцож байгаа  талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй авъяаслаг мисс А.Сайхантамир маань монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч финалын шатанд тунан үлдсэн бөгөөд авъяаслаг гурван миссийн нэгээр тодорчээ.

Дэлхийн гоо бүсгүйчүүдийн авъяас билгийг нээн илрүүлж, авъяас билэг, гоо үзэсгэлэнгээр нь дамжуулж дэлхийн энх тайваны төлөө томоохон үйл ажиллагаануудыг явуулах зорилготой тус тэмцээнд 40 гаруй орны авъяаслаг миссүүд оролцож өөрсдийн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байгаа юм.

Мисс А.Сайхантамирын талаар товч танилцуулахад “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорсноос гадна Монголын хувцас загварын тэргүүн наадам “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Түүнчлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссүүд нь өөр өөрийн гэсэн авъяас билэгтэй оролцогчид байдаг бөгөөд манай орны оролцогчийн хувьд ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн өндөр ур чадвартай нэгэн юм. Ийнхүү эх орноо төлөөлөн дэлхийн авяъаслаг миссүүдтэй өрсөлдөж буй А.Сайхантамирыг дэмжиж тус www.facebook.com/groups/misssupertalent хаягаар зочилж санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан