Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголын уран бүтээлчид “Канн” тийш хүлгийн жолоо зална
“Оскар”-ын дараа бичигддэг Берлин, Венецийн олон улсын кино наадмуудтай эн зэрэгцдэг томоохон кино наадам бол “Канн”.

Тэгвэл эл наадмын фильм маркетад “Сэмүүн” студийн захирал, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр оролцохоор болж, урилга хүлээн авчээ. Тэрээр энэ тухай “Сайхан мэдээ дуулгая. Каннын фестивальд оролцох нь” хэмээн өөрийн цахим хуудсанд нийтэлжээ. Түүнчлэн өнгөрсөн онд дэлгэцнээ гарч, үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн “Содура” уран сайхны кино ч “Канн”-ын кино наадамд үдлэнэ.
Энэ сарын 11-22-нд Франц улсын Канн хотноо үргэлжлэх 69 дэх удаагийн кино наадмыг найруулагч Вүди Аллений “Cafе society” уран сайхны кино нээх тов гарсан. Энэ жилийн наадмын албан ёсны постер зургийг найруулагч Жан Люк Годарын 1963 оны бүтээл “Contempt” уран сайхны киноны постероор чимсэн нь олны анхаарлыг татаж буй юм. Ямартай ч, “Содура” уран сайхны кино “Далдуу модны мөчир” шагнал хүртэж, найруулагч Б.Баяр олон сайхан санаа өвөрлөн ирэх биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан