Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Алтан хальс” кино наадмын бүртгэл дууслаа
Алтан хальс холбооноос дөрөв дэх жилдээ буюу сүүлчийн удаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам энэ сарын 21, 22-нд болно. Наадмын хүрээнд семинар, хэлэлцүүлэг, кино үзвэр, амьд хөгжмийн тоглолт, бүтээлийн уралдаан гэсэн хэд хэдэн үйл ажиллагаа болох бөгөөд кино бүтээлийн уралдааны бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй шүүгчдийн комисс танилцан, сонгогдсон бүтээлийг олон нийтэд толилуулах аж.

“Алтан хальс” кино наадам Монголд  авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдийг гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөх, үүгээр дамжуулан хөгжих боломж олгох, туршлага солилцох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгаа бий болгох зорилготой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 43 орны оролцогч 270 гаруй бүтээл ирүүлснээс, 100 гаруй бүтээл өрсөлдөх шатанд шалгарч чамгүй мөнгөн урамшуулал хүртэж байсан билээ. Тэгвэл энэ жилийн Гран при шагналыг нэг сая төгрөг дагалдахаар болжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд холбооны урилгаар дэлхийн авангард  кино уран бүтээлийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Ив Хеллер нар манай оронд хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулахын дээр киночдод сургалт явуулж, туршлагаасаа хуваалцаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан