Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дуучин Сараа үзэгч, сонсогчдынхоо сэтгэл, зүрхийг ахин хөглөнө

Э.ГАНЦЭЦЭГ


“Би чамайг хайрлан, харамлаж
Бие сэтгэлээ чамдаа зориулж
Гэнэн залуу насаа намрын навчис шиг гээчихээд
Гэгээн хүслэнд цаламдуулж явна даа” хэмээн “Хайрын бурхан” дуугаараа сонсогчдынхоо сэтгэл зүрхийг уяраан, догдлуулж байсан дуучин бол Б.Сарантуяа. 1990-ээд оны дунд үед залуучууд нэг хэсэгтээ л “Хайрын бурхан”-дсан. Эл дууг хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших зохиож, дуучин Сараа unplugged хэлбэрээр дуулж, дүрсжүүлсэн нь үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшин үлдсэн.
Тэгвэл “Хайрын бурхан” дууны үргэлжлэлийг уран бүтээлчид маань үзэгч, сонсогчдодоо 20 жилийн дараа өргөн барилаа.
“Хайрын бурхан 2” дууны үгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар тэрлэсэн бол аяыг хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших хийжээ. “Хайрын бурхан 2” дууны клип “Хайрын бурхан” дууны клипийг санагдуулам аж. Өөжгий гитар тоглож, Сараа харин намирсан хүрэн хөшигний өмнө дуулна...Түүнчлэн unplugged хэлбэрээр дуулсан нь “Хайрын бурхан” дууг эрхгүй санагдуулна. Ийнхүү Монголын рок поп урлагт 30 жил зүтгэж буй поп хатагтай Сараа үзэгч, сонсогчдыг “Хайрын бурхан”-аараа ахин байлдан дагуулах бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан