Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Эрдэнэ нуусан гар”-т их учир байж...
Оросын нэрт найруулагч Леонид Гайдайгийн бүтээл “Эрдэнэ нуусан гар” инээдмийн киног монголчууд андахгүй. 1968 оны энэ өдөр тус кино дэлгэцэнд гарч олны хүртээл болж байж.

Өчигдөрхөн төрсөн өдөр нь тохиосон Оросын нэрт жүжигчин Моргунов, түүний алтан хамтрагчид Никулин, Вицин нарыг олж, “Барбос нохой болон ер бусын гүйлт”, “Самогон нэрэгчид”, “Ы ажиллагаа”, “Кавказад болсон явдал” зэрэг олон сайхан инээдмийн киног үзэгч олондоо өргөн барьсан найруулагч бол  Л.Гайдай. Тэрээр “Эрдэнэ нуусан гар” уран сайхны киногоо энэ хэвээр нь авч үлдэх гэж багагүй ухаан зарсан гэдэг. Тухайн үед намын үзэл суртлаас болж, кино бүтээлийг уран  сайхны үзлэгт оруулсны дараагаар дэлгэцэнд гаргах, үгүй эсэхийг шийддэг байсан. ...Хоёр ч удаа биеэ үнэлэгч гардаг, гол дүр нь архидан согтуурдаг, гаалиийнхан тэр их эрдэнэсийг огт мэдэлгүй хил давуулдаг гэхчлэн олон хэсгээс нь танаж хасахаар яригдаж эхлэв. Энэ үед найруулагч киноны төгсгөл хэсэгт цөмийн дэлбэрэлт болж буй үзэгдлийг нэмээд “энэ л манай киноны гол хэсэг. Үүнийг л битгий хасч үзээрэй” гэсэнд үзлэгийнхэн “энэ дэлбэрэлтийг хас. Бусдад нь хүрээд яахав” гэсэн гэдэг.  Ийн найруулагчийн бяцхан заль хэрэглэн, үзэгчдэд үзүүлж, харуулах гэснээ тэр хэвээр нь авч үлдсэн “Эрдэнэ нуусан гар” уран сайхны кино дэлгэцэнд гараад хэдийнэ 48 жилийг үджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан