Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын Онцгой комисс анхааруулж байна

Улсын Онцгой комиссоос бага насны хүүхэд усанд унаж осолдож амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна. Уул уурхайн байгууллагад ашиглаж байгаа хиймэл нуур, тогтоол усны ойролцоох анхааруулах тэмдэг, тэмдгэлгээ, хаалт, хамгаалалт байхгүйгээс бага насны хүүхэд, иргэд орж амь насаа алдах тохиолдол гарч байгаа тул холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах, үер усны аюулаас хамгаалах далан суваг шуувуу татах, сэргээх арга хэмжээ авахыг үүрэгджээ. Мөн голуудын усны төвшиногцом нэмэгдэж байгаа учир гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар гарч, аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усруу явуулахгүй байхыг иргэдэд анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан