Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“MCS”-ийн “дээрэм” ил цагаандаа гарав уу


Ж.ЖАМУХА


Улаанбаатарт мандуулсан “улаан далбаа”-ны цаана

Дэлхий дахиныг аалзны тор адил хэрсэн “Шангри-Ла” сүлжээ зочид буудлын эзэн, “Керри” группийн ерөнхийлөгч Роберт Куок гэгч өвгөн зочид буудлынх нь салбар сүлжээ сүндэрлэсэн газар бүр “Хятадын далбаа мандлаа” хэмээн бэлгэддэг тухай олон удаа сонсч байв. 90 гаруй оронд “улаан далбаа”-гаа мандуулсан эл өвгөнийг Хонгконг, Макаог Хятадад нэгтгэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн нэгэн ч гэдэг.
Ямартай ч 90 гарсан энэ өвгөн өнгөрсөн оны хавар “Шангри-Ла” сүлжээ буудлаа Улаанбаатарт нээж, улсын нийслэлийн төв хэсэгт “улаан далбаа”-гаа хатгаад авсан. 4000 гаруй өрөөтэй, гурван обьектоос бүрдэх эл буудлын барилга хэдэн жил хэл ам таталж байж боссоныг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл хүүхдүүдээс газрыг нь “булаасан” “MCS” компанийн ээлжит “дээрэм”-ийн золиос нь энгийн иргэд боллоо.

Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо

Гэрлэх ёслолын ордны зүүн талд буюу Ерөнхийлөгч асан П.Очирбатад ард түмнээс бэлэглэсэн амины орон сууцны газрыг “MCS” компани авч, 25 давхар барилгын ажил эхлүүлсэн тухай манай сонин өмнө мэдээлсэн. (2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний дугаар 220) Нийт 1897 ам.метр талбай бүхий эл газрыг Сүхбаатар дүүргийн I хороо, Гэрлэх ёслолын ордны зүүн талд таван жил эзэмших хэлбэрээр “Эм Си Эс пропертиз холдинг” компанид олгосон Нийслэлийн газрын албаны даргын 2012 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 0293502 дугаар тогтоол бий.

“Архитектур төлөвлөлтийн даалгавар” гэх эл албан бичгийн 10 дугаарт “Барилгын гадна фасадыг орчны барилга байгууламжтай уялдуулан нэгдсэн байдлаар төлөвлөх, шаардлагатай тохиолдолд хойд талд байгаа барилгын оршин суугчдаас зөвшөөрөл авах” хэмээн тусгасан байдаг.

Өдгөө зоорийн давхраа цутгаж дууссан эл барилгын суурь арын байр буюу Сүхбаатар дүүргийн I хорооны 9 дүгээр байрнаас ердөө 2.5 метр зайтай. Товчхондоо 23 айл оршин суудгаас байрны урагш харсан цонхтой зургаан айл нь “MCS”-ийн барилгатай элгээрээ “наалдчихсан” хэрэг.

2012 онд Барилга хот байгуулалтын яамнаас барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл ч авалгүй ажлаа эхэлж, гараж буюу зоорийн давхрын цутгалтаа эхлүүлсэн учир 9 дүгээр байрны оршин суугчид Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Улмаар шүүхийн шийдвэрээр “MCS” компанийн нэхэмжлэлийг хүчингүй болгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийнхэн ирж ажлыг нь зогсоож, хаалгыг нь ч лацадсан аж. Гэвч удсан ч үгүй барилгын ажил дахин үргэлжилж, шөнийн цагаар цутгалт явуулж, иргэдийн амгалан тайван байдалд халдах болжээ. Нэхэмжлэлийг нь шүүхээс хүчингүй болгож, ажлыг нь зогсоох акт, дүгнэлт гаргасан ч үйл ажиллагаа нь үргэлжилсээр байсанд гайхаж цөхсөн иргэд ч асуудлаа холбогдох байгууллагуудад удаа дараа уламжилжээ. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, НЗДТГ-т хандсан ч нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэгчээр дээрх газрууд асуудлыг хэдэн бие рүүгээ түлхэх болж. Ийнхүү асуудлыг аль нэг тийш шийдэж өгөх хариуцсан эзэнгүй явсаар барилгын суурийн ажил ч дуусч, өндөр шар краныг 9 дүгээр байртай наагаад босгочихож. Энэ хооронд Барилга хот байгуулалтын яам ч зөвшөөрөл олгож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний норм дүрэм зөрчөөгүй” гэх дүгнэлт гаргажээ. Энэ бүх акт, дүгнэлт, албан бичиг ид шидийн гэмээр нэг л мэдэхэд бүрдчихсэн, бүтчихсэн гэнэ.

Угтаа, одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын стандартад заасан орон сууц, олон нийтийн барилга байгууламж хоорондын зай хэмжээний норм, стандарт гэж бий. Эл норм, стандартад “2-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 м-ээс багагүй, дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй байх ёстой” хэмээн цагаан дээр хараар бичжээ. Үүнээс үзэхэд дөрөв хүртэлх давхар барилга хоорондын зай 20 метр гэж заасан бол 25 давхар барилга ямар байх нь ойлгомжтой. Гэтэл 2.5 метр хүрэхгүй зайтай газар 25 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь ямар учиртай вэ. Угтаа суурь цутгах нь битгий хэл газар хөндөх төдийд шат шатны байгууллагаар шалгагдаж, албан ёсны зөвшөөрөл авах учиртай. Гэтэл хамгийн наад захын норм норматив зөрчин, иргэдийн эрхэнд халдсан энэ үйлдлийг албаны хүмүүс нь харсан ч хараагүй мэт сууж байна.

Хуримын ордны хуудуутай гэрээ

Бидний нэрлэж заншсан хуримын ордон буюу Гэрлэх ёслолын ордны зүүн урд хэсгийг “MCS” компани хоёр жилийн хугацаатай түрээсэлж, барилга угсралтын ажлаа явуулахаар 2012 онд тухайн үеийн удирдлагуудтай нь гэрээ хийсэн талаар 9 дүгээр байрны оршин суугчид хэлж байна. Иргэдийн хэлснээр бол эл гэрээний хүчинтэй хугацаа дуусаад даруй хоёр жил өнгөрсөн баймаар. Гэтэл өнөөдөр ч өнөөх талбайд барилгын материал, техник хэрэгсэл хөглөрч байгаа нь гэрээ цуцлаагүйг илтгэнэ. Энэ тухай тодруулахаар Гэрлэх ёслолын ордныг зорьсон ч дарга, удирлагууд нь өвчтэй, гадуур ажилтай гээд хэл чимээ өгөх хүн олдсонгүй. Улмаар Гэрлэх ёслолын ордны дарга С.Үүрийнтуяа руу утас цохьсон ч хариу өгсөнгүй. Ямартай ч, Гэрлэх ёслолын ордны удирдлагууд гэрээгээ сунгасан, цуцалсан эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэв. Харин сонирхол татсан нэг зүйл нь “MCS”-ийн барилгын гаражаас автозамтай холбогдсон налуу замыг хуримын ордны түрээсэлж буй талбайгаар дайрч өнгөрөхөөр шийдсэн явдал. Үүнээс үзэхэд бүхэл бүтэн 25 давхар барилгаас автомашин гарах ганц гарц нь түрээсийн талбайгаар дайрч байгаа нь хачирхалтай. Энэ мэт хуримын ордны гэрээний тухай тайлбар тавих хүн олдсонгүй.

Хэвлэлийн “ам”-ыг хэдээр тагладаг вэ

Эрх нь зөрчигдсөн 9 дүгээр байрны оршин суугчид ил цагаандаа гарсан дээрмийн тухай олон нийтэд мэдээллэхээр цөөнгүй хэвлэлд ханджээ. Харамсалтай нь ирсэн хэвлэлүүдээс энэ тухай мэдээ материал нийтэлсэн нь ховор гэнэ. Тэр ч бүү хэл МҮОНТ-ийн сурвалжлах баг ирж зураг дүрс аваад явсан ч эфирээр цацаагүй тухай учирлаж байв. Эрх ашгаа хамгаалж буй иргэд энэ асуудлаар 2012 оноос хойш гүйж байгаа ч нийтэлж нэвтрүүлдэг хэвлэл олддоггүй тухай хэлж байлаа. “Найз маань намайг “MCS”-тэй шөргөөцөлдөөд нэмэргүй гэж байсан юм. Одоо бодоход үнэн бололтой. Энэ асуудлыг нийтлүүлье, ил болгоё гээд нэлээн хэдэн сонин, телевизэд хандсан ч татгалзах юм. Ард түмний дуу хоолой болох учиртай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийчихсэн байдаг болоод л ингэдэг байх. Мөнгөтэй газар хэвлэлийн амыг хэдээр тагладагнь сонин байна” хэмээн 9 дүгээр байрны оршин суугч Н.Батчулуун хэлж байв.

Нар үл үзэх “амьтны хүрээлэн”

Хэрэв “MCS” компанийн барилга ашиглалтад орвол 1-7 давхар нь үйлчилгээний зориулалттай байхаар төлөвлөгдсөн гэнэ. Хоорондоо 2.5 метр зайтай хоёр барилгын нэг нь 25 давхар, нөгөө нь зургаан давхар гээд төсөөл дөө. Тэр дундаа 25 давхар нь зургаан давхрынхаа урд, нарны гэрлийн шууд тусгалыг халхалсан байдалтай баригдана. 9 дүгээр байрны оршин суугчид мэргэжлийн хүнээр дүгнэлт хийлгэж үзэхэд өвөлдөө бараг нар үзэхгүй гэх тайлбар өгчээ. Зундаа өглөө, оройн нар ганц цаг хүрэхгүй хэртэй тусах тухай ч сануулсан байна. Дээр нь өмнө нь сүндэрлэсэн өндөр барилгын долоо хүртэлх давхарт дэлгүүр хоршооноос өгсүүлээд үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулна. Нарны гэрлээ халхлуулсан иргэд хөшгөө нээхээс өөр аргагүй. Гэтэл нээлттэй цонхных нь цаана олон холхисон үйлчилгээний байгууллага байна гэхээр 9 дүгээр байрны иргэдийн амьдрал алган дээр тавьсантай адил болно. Оршин суугчид “Энэ байшин баригдчихвал манай байрны оршин суугчид шилэн хоргон дахь үзвэрийн амьтан шиг болох гээд байгаа юм. Ямар сайндаа л бид “амьтны хүрээлэн” гэж байхав” хэмээсэн юм. Үнэхээр ч өдөржин хөшгөө хаалттай байлгахгүй нь мэдээж. Нээе гэвч ёстой л амьтны хүрээлэн шиг болно. Дээр нь нар үздэггүй байр, орон сууцанд элдэв нян үржих нь энүүхэнд гэнэ.

0 Сэтгэгдэл
za yamar ch baisan mongoliin xorongoor baruagui ee, battulaga tegvel ter ard tumenees avsan mongooroo xiixgui yasan yum,,
Ene msc iin lalaruudiig bugdiig n alya
nudeeree uzeed daraa n teriigee yarij yav
Ээ хоорхий дээ,МСS -г омоороод ухэж хатаад бичээд байгаа хуний оронцгууд нь МСSд ажиллах нэрээр хятад овгоний шидсэн цалин нэртэй хэдэн тогрогт цадсан цоохон хэдэн амитад л байгаа нь ойлгомжтой. Шангрила уйлчилгээний ажилчдаа нэгжиж цайны монгийг нь хуртэл хураадаг гэж уншсан . МСS-хээн монголчуудынхаа эсрэг хятад эзнийхээ угаадсыг горьдсон унэнч боол шиг нь байхаа боль л доо. Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг мсs бол МОНГОЛЧУУДЫН шудний овчин, энэ нийтлэлийг монгол хэлээр бичсэн байхад ойлгохгуй байна гээд байгаа хумуус нь хаанаас ирсэн хэн юм болоо???
nudeeree uzeed daraa n teriigee yarij yav
***** гар хөл болсон Оджаргал гуай иймэрхүү хууль бус ажиллагаагаа зогсоогооч. аав ээж чинь ***** гаралтай байж болно. гэхдээ монгол улсын нутагт та монголын хуулийг л мөрдөнө.
yamarch eh survaljgui ***** l, "ter tegsen, ene ingesen gej bnlee" geh uhaanii ymand odoo hen hungui itgehee bolison tsag, setguulch uhaantai ym bol undeslel, ishlel, barimttai ym bichvel taarah?!
за больдоо орост ч шангерла байдаг шд
Yun holion bantan bicheed baigaa yum be? Jenco zahialga uu. Chaavaas argaa barj baina doo
Хамгийн их уншсан