Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голууд үерийн төвшингөөөсөө нэмэгдэв

Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгийг хамарч орсон борооны улмаас зарим томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн төвшинг давсан тухай Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өчигдөр авсан мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр гол 90 см, Алтайн нуруунаас эхтэй Ховд гол Мангад сум орчмоор таван см, Буянт гол Ховд хот орчмоор 10 см, Увс нуурын савын Хархираа гол Тариалан сум орчмоор 55 см ээр өмнөх өдрөөсөө нэмэгджээ. Ингэснээр дээрх голууд үерийн төвшинг дунджаар 5-15 см-ээр давж үерлээд байна гэсэн үг. Дээрх голуудын ойр орчмоор суурьшиж буй зуслан, аж ахуйн нэгж, аялж зугаалж буй иргэд усны төвшин их байгааг онцгой анхаарч сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан