Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна
Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Ц.Баатархүү: “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд 3.8 тэрбум төсвийн хөрөнгө хэмнэжээ
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхаарууллаа
Толгойт орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
”Би монгол урлагаа мэднэ” үндэсний хөгжмийн концерт
“Үндэсний хөгжмийн зэмсэг дотроос өргөн багтаамжтай, их цараа дуугаралттай, үндэсний найрал хөгжимд хамгийн их үүрэгтэй хөгжмийн зэмсэг бол ёочин. Хүүхдүүд ээ, та нар энэ хөгжмийн талаар мэдэх үү?” гэж хөтлөгч асуухад, тоглолт үзэж суусан хүүхэд, багачуул “мэднэ, мэднэ” хэмээн ам уралдуулан хэлж байлаа.“Монголын орчин үеийн шинэ урлаг” ТББ, Хөгжим бүжгийн коллежтэй хамтран “Би Монгол урлагаа мэднэ” үндэсний хөгжмийн тайлбар тоглолт толилуулж, “Гёте” сургуулийн хүүхэд, багачуул үзэж сонирхсон нь энэ.Хөгжим бүжгийн коллежийн “Морьтон Монгол” хамтлагийнхан монгол ардын дуу “Хоёр сэтгэл”-ийг тоглож сонирхуулахад хүүхдүүд их л анхааралтай үзэж байв. Энэ үеэр үзэгч хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.
“Гёте” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Бат-Ундрал “Манай эмээ жаахан байхдаа ёочин тоглодог байсан гэсэн. Тийм болохоор ёочин хөгжим тоглохыг харах гоё байна” гэсэн бол ангийнх нь охин У.Тунамал “Ятга хөгжим хамгийн их таалагдлаа. Гараараа тоглож байгаа нь гоё санагдлаа” гэв. “Үндэсний хөгжмийн талаар сайн мэдэхгүй. Төгөлдөр хуур гээд сонгодог хөгжмийн талаар л мэднэ. Өнөөдрийн тоглолтоос үндэснийхээ хөгжмийн талаар бага ч атугай мэдэж авлаа” хэмээн “Гёте” сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Цэцээхэй хэлэв.
“Монголын орчин үеийн шинэ урлаг” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй эл тоглолт цаашид буухиа хэлбэрээр нийслэл болон орон нутгийн ЕБС-иудын дунд, ахлах ангийн сурагчдад хүрэх юм байна.
“Бид хүүхэд, залууст урлагийн боловсрол олгоход чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүний тулд эхний ээлжинд хүүхэд, залууст үндэсний хөгжмийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэн “Би Монгол урлагаа мэднэ” үндэсний хөгжмийн тайлбар тоглолт хүргэж байна. Анхны өртөө маань “Гёте” сургуулийн сурагчид байлаа. Тэд тоглолтыг маш сайхан хүлээж авч, идэвхтэй оролцлоо. Цаашдаа сонгодог, жазз, эстрад урлагийн талаар нийслэл болон хөдөө орон нутгийн ЕБС-иудад тайлбар тоглолт өртөөлөн очих болно” гэдгийг дээрх ТББ-ын санаачлагч Э.Жавхлан дуулгасан юм.
Мөн “Гёте” сургуулийн захирал П.Хажидмаа ”Манай сургууль энэ хичээлийн жилд цөм хөтөлбөрийн хүрээнд дуу хөгжмийн хичээлээр дамжуулан сурагчдын авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх, үндэсний болон хүн төрөлхтний баялаг өв сан үнэт зүйлсийг хүндэтгэн бахархах, хамгаалах зорилго тавин ажиллаж байгаа. Энэ удаад бид дуу хөгжмийн хичээлээ үндэсний хөгжмийн тайлбар тогтолтоор явуулж байна. Хамтын хичээлийн үр дүнд сурагчид үндэсний хөгжмийн тоглолт үзэхийн зэрэгцээ тэдгээр хөгжмийн үүх түүх, үүсэл гаралтай танилцаж, мэдэхэд өнөөдрийн үйл ажиллагааны зорилго оршиж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Хүүхэд, залууст урлагийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Би Монгол урлагаа мэднэ” үндэсний хөгжмийн тайлбар тоглолтыг “Гёте” сургуулийн 3-10 дугаар ангийн 250 гаруй сурагч үзэж сонирхсон юм.
Монгол хүн монголынхоо үндэсний хөгжмийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй шүү. Санаачлан хэрэгжүүлж байгаа хүмүүст баярлалаа.
ИЙМ ЗАЛУУС ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРИЙГ ӨРГӨН ХИЙХ БОЛТУГАЙ
Huurhun yum aa. Amjilt

0 Сэтгэгдэл
Zochin
Amjilt husie zaluuchuud aa
2016.04.14
2016.04.13
2016.04.13
2016.04.13