УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ж.Довчинсүрэн: Үс засах гэдэг урлаг
“Дэлхийн үсчин, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээнд амжилт гаргасан үсчин, гоо засалч, хувцас урлаачид мөнгөн шагнал олгох журам”-д үс, гоо заслын дэлхийн болон бүс, тивийн мэргэжлийн тэмцээнд шагналт байр эзэлж, гран при шагнал хүртвэл 9-40 хүртэлх сая төгрөгөөр шагнаж урамшуулна гэж заажээ. Гэвч дэлхийн тэмцээнээс алтан медаль хүртсэн үсчдийг манай улс жуух бичиг, тэргүүний ажилтан цолоор шагнажээ.
Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн, “Велла” салоны захирал, мастер үсчин Ж.Довчинсүрэнтэй “Hairworld” наадмын талаар цөөн хором ярилцав.
-Манай уншигчдад олон улсын энэ тэмцээний талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн гуравдугаар сарын 26-29-нд Солонгосын Сөүл хотод зохиогдсон “Hairworld 2016” үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, олз омог дүүрэн ирсэн. 42 орны 1000 гаруй үсчин, гоо засалч өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан үс засалтын төрөлд “Видал” салоны үсчин С.Мөнхнасан алт, эрэгтэй үс засалтын багийн төрөлд С.Мөнхнасан, Н.Алтаншагай, Г.Ганцоож, Б.Наранхүү нар хүрэл, мөн Г.Нармандах, Г.Оюундалай, Э.Нармандах нарын гоо засалчдын баг тамирчид хурим болон тайзны нүүр будалтын төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улсын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртлээ. Мөн миний бие ерөнхий шүүгч, дасгалжуулагчаар оролцож, тус наадмын дээд шагнал “Алтан бөмбөрцөг” гран при шагнал хүртсэн. 70 жилийн түүхтэй энэ наадамд бид тасралтгүй 10 жил оролцсон. Үүнээс гадна бүс, тивийн тэмцээн уралдаанд оролцож, чамгүй амжилт гаргасаар ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл биднийг төрөөс ямар нэгэн байдлаар дэмжиж урамшуулсан зүйл алга.
-“Hairworld 2016” наадмын чансааг сонирхмоор байна?
-Энэ наадмыг үсчин, гоо засалчдын олимп гэж нэрлэдэг. Эндээс бид өөрсдийн ур чадвар, чансааг мэдэж авч, үс, гоо заслын дэлхийн чиг хандлагатай танилцдаг. Хятад улс л гэхэд үсчин, гоо засалчдаа энэ наадамд төрийн бодлогоор дэмжин оролцуулдаг. Тиймдээ ч хятадууд жил алгасахгүй, тогтмол оролцож, тэр хэрээрээ бэлтгэл хангаж, ур чадварын хувьд ахисан байдаг. Олон арван жил тасралтгүй оролцож байгаа ч медаль аваагүй улс орны тамирчид ч бий. Гэтэл манай баг тамирчид таван удаа оролцож, алтан медаль, гран при цомын эзэн боллоо. Бид чансаагаараа ОХУ, Казахстаны дараа бичигдэж байгаа.
-Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд урлаг, спортынхноос дутахааргүй гаргаад ирсэн гэж ойлгож болох нь?
-Үсчин, гоо засалчид нэг талаараа уран бүтээлч. Тиймээс ч тэднийг олон улсад “артист” гэдэг. Мөн олон улсын чанартай тэмцээн, уралдаанд Монгол Улсын тамирчин гэж цоллуулдаг. Бид урлаг, спортынхноос дутахааргүй эх орныхоо нэрийг олон улсад гаргаж байгаа. 2012 онд үсчин, гоо засалчдыг урамшуулах, төрөөс мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан. Үс, гоо заслын салбар жижигхэн шүү дээ. Бид тэмцээн уралдаанд оролцох бүртээ татвар, хураамж төлдөг. Хувиасаа ч их төллөө, хамт олон, найз нөхөд нь ч их тусаллаа. Эх орныхоо нэрийг гаргаад ирсэн энэ олон залуусыг журам нь байсаар байтал яагаад урамшуулахгүй байна вэ гэдэгт гайхаж байна.
-Энэ асуудлаа холбогдох яам, тамгын газарт уламжилсан уу?
-Үсчин, гоо сайхны салбар Аж үйлдвэрийн яаманд харьяалагддаг юм байна. Манай салбар чинь Хөдөлмөрийн, Хөдөө Аж Ахуйн, Аж үйлдвэрийн яам гэхчлэн жил бүр өөр газар харьяалагддаг. Нөгөө яамандаа өөрсдийгөө таниулж, мэдрүүлэх гэсээр байтал яам нь татан буугдаад солигдчихдог. Мөнгөн урамшууллаа байг гэхэд энэ олон залуусын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн хүндэт, алтан гадас одон олгож өгнө үү гээд яаманд тодорхойлолт бичиж явуулахаар замаасаа замхарчихдаг. Залуусын урам хугарах вий гэж эмээж байна. Төр засаг бидний хөдөлмөрийг ойлгож, үнэлэх цаг болсон. Энгийн иргэдээс эхлээд төрийн тэргүүн хүртэл үсээ засуулдаг биз дээ.
-Монгол үсчид чадварлаг. Ямар сайндаа л гадаадад амьдардаг иргэд эх орондоо ирэхээрээ заавал үсээ засуулаад буцдаг гэдэг. Манай үсчдийн ур чадварыг дэлхийн тайзнаас харахад ямар байх юм. Та тус наадамд шүүгчээр ажилласан хүн шүү дээ?
-Мэдээж, сайн. Манайхан үс засч, хайчилдаг хүнийг үсчин гэж ойлгодог. Үгүй юм. Үс засах гэдэг урлаг болтлоо хөгжсөн. Хүний үсээр урлагийн бүтээл туурвиж байна шүү дээ. Төр засаг үүнийг л ойлгоосой. Саяын наадамд 42 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсоноос зургаан хүнд Гран при гардуулсан. Энэ хэрээр тухайн орны үс, гоо заслын салбарыг үнэлж байгаа хэрэг. Монголын үс, гоо заслын салбарын хөгжил дээгүүр яваа гэж ойлгож болно.

0 Сэтгэгдэл