Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Сансрын нисэгчдийн 10 дээд амжилт


Хүн төрөлхтөн сансрыг эзэмших гараа болгон ЗХУ 1957 онд анхны хиймэл дагуул хөөргөснөөс хойш дөрвөн жилийн дараа анхны хүнээ сансарт илгээж дэлхий хэмээх цэнхэр гаригаа хаа тэртээгээс харсан. Сансарт анхны хүн ниссэнээс хойш манай гаригийн 500 гаруй хүн санрын уудамд нисч судалгаа шинжилгээний ажил хийсэн байдаг.
Хамгийн алдартай 10 нисэгч, тэдний дээд амжилтын  тухай  өгүүлж байна.

1.    Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхы аснсрын нисэгч ЗХУ-ын иргэн Юрий Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Восток-1” хөлгөөр санрын уудамд гарч дэлхийг 108 минутад нэг тойроод ирсэн. Түүнийг ЗХУ-ын баатар цолоор шагнаж, 12-04 ЮАГ гэсэн дугаартай “Волга” машины түлхүүр гардуулан өгч байжээ.

2.    Сансрын анхын эмэгтэй нисгэгч нь мөн л ЗХУ-ын иргэн Валентина Терешкова 1963 оны  долдугаар сарын 16-нд “Восток-6” хөлгөөр ниссэн. Терешкова бас сансарт ганцаар ниссэн цорын ганц эмэгтэй нисгэгч, бусад эмэгтэй нь бүгд багаараа ниссэн байдаг.

3.    Задгай сансар хамгийн анх ЗХУ-ын иргэн Алексей Леонов 1965 оны гуравдугаар сарын 18-нд гарсан. Тэрээр хөлгөөсөө гадна 23 минут байсан гэдэг. Задгай сансарт гараад түүний скацфандпр буюу өмсгөлийн нь шил хагарснаас тэрээр хөлөгтөө эргэж орохдоо заавар ёсоор хөлөөрөө биш толгойгоо эхлэж оруулсан гэнэ.

4.    Саран дээр хамгийн анх америкийн сансрын ниэсгч нил Армстронг 1969 оны долдугаар сарын 21-ний өпөр бууж 15 минутын дараа түүнтэй Эдвин Олдрин нийлсэн. Сансрын нисэгчид саран дээр нийдтээ хоёр цаг хагас хэртэй байсан.

5.    Задгай сансарт гарсан хугацаагаараа оросын санрын нисэгч Анатолий Соловьев дээд амжилт тогтоосон байдаг. Тэрээр нийтдээ 16 удаа завгай сансарт гарч нийт 78 цаг ажимлласан. Соловьев сансарт нийт 651 хоногийг өнгөрүүлсэн нисэгч. 

6.    Сансрын хамгийн залуу нисэгч бол ЗХУ-ын иргэн Герман Титов. Тэрээр сансарт нисэхдээ 25 настай байсан. Юрий Гагарины дараа 1961 оны наймдугаар сарын 7-нд сансарт ниссэн тэрээр хамгийн удаан ниссэн хамгийн анхны нисгэгч. Тэрээр сансарт нэг хоног, нэг цаг болоод эргэж ирсэн.

7.    Сансрын хамгийн ахмад нисэгч нь АНУ-ын иргэн Жон Гленн. Тэрээр 1998 оны аравдугаар сард 77 настай байхдаа Дискавери STS-95 хөлгөөр сансарт хөөрсөн байна. Тэрээр анх 1962 онд сансарт нисч байсан бол 36 жилийн дараа ниссэнээрээ бас нэг шинэ дээд амжилт тогтоосон юм.

8.    Америкийн сансрын нисэгч Юджин Сернан,  Харрисон Шмит нар 1972 онд бас Саран дээр буусан. Тэд хөлгөөсөө 75 цаг сансарт ил гарсан бол сарны гадаргуу дээр 22 цаг байхдаа “Энд 1972 оны арванхоёрдугаар сард хүмүүс буулаа” гэсэн бичээс бүхий дугуй самбар үлдээсэн байна.

9.    Сансрын анхны жуулчнаар америкийн саятан Деннис Тито 2001 оны дөрөвдүгээр сарын 28-нд аялсан байна. Гэхдээ сансрын анхны жуулчнаар японы сэтгүүлч Тоёхиро Акияама 1990 оны арванхоёрдугаар сард ниссэн, Түүний жуулчлалын зардлыг Токиогийн телевизийн компани төлсөн байна.

10.    Сансар дахь анх удаа 2003 оны наймдугаар сарын 10-нд оросын сансрын нисэгч Юрий Малеченко, америкийн орос гаралтай нисэгч Екатериана Дмитриева нар хуримласан. Малеченко Олон улсын сансрын станцад байсан бол сүйт бүсгүй нь НАСА-гийн удирдлагын төвд байж бие биеэ дэлгэцээр харан гэрлсэн, харин бөгжөө ууулзаж байж биечлэн солилцсон.

0 Сэтгэгдэл
ямар их алдаатай бичдэг юм бэ.
Хамгийн их уншсан