Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Британи эр хоёр жилийн өмнө нас барсан эцгээсээ E-mail хүлээн авчээ

Их Британийн оршин суугч нэгэн залуу хоёр жилийн өмнө хорт хавдраар нас барсан эцгээсээ E-mail хүлээн авсан байна.
Захидалд “Сайн байна уу хүү минь, би чамд шарилаасаа бичиж байна. Би эргэн ирж, та нартайгаа байна гэж үргэлж л хэлдэг байсан даа. Хүнд өвчтэй байхад минь байнга ирж, өвчин намдаах эм өгч байсанд тань баярладаг шүү. Та нар минь сайн байгаа биз дээ. Чамайг надгүйгээр, ээжтэйгээ амьдралаа зөв авч яваа гэдэгт итгэж байна” гэж  бичжээ.

Хэргийн гол нь эцэг нь амьд сэрүүн байхдаа энэ захидлыг FutureMe сайтын тусламжтайгаар бичиж үлдээсэн юмсанж. Энэ сервист бүртгүүлсэн хэрэглэгч электрон захидлаа бичээд хэн нэгэнд ирээдүйд хэзээ илгээхийг нь заагаад орхичихдог юм байна.
“Хэн нэгэнд хэлэх үг, захидлаа бичээд орхичих. Эсвэл санаа бодлоо хуваалцах цаг үеэ сонго. Харин нэг, хоёр тав, хэдэн жилийн дараа илгээхээ л  биччих. Тэр цагт чинь бид таныг цаг хугацаагаар аялуулан захидлыг тань хүргээд өгнө” гэж FutureMe сайт хэрэглэгчиддээ хандаж бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан