Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Норвегийн уран гулгагч, жүжигчин Соня Хени
Тэрээр 1912 оны энэ өдөр Осло Кристани хотод төржээ. Түүний эцэг нь охиноо алдартай тамирчин болгох хүсэлтэй байжээ. Хени ч аавынхаа хүслээр есөн настайдаа Норвегийн уран гулгалтын аварга болоод зогсохгүй 11 насандаа 1924 оны олимпын наадамд наймд эрэмбэлэгдэж байлаа. Удалгүй Тэрээр 1927 онд уран гулгалтын ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга болов. Үүнээс жилийн дараа Уран гулгалтын Олимпын аварга ч болов.
Соня Европ ба Хойд Америкт уран гулгалтын олон янзын шоунд эрэлт ихтэй нэгэн болов. Холливудын од болох мөрөөдлөө ч биелүүлж чадсан юм. “Fox Studios” студид түүнийг Даррил Занак урин гэрээ байгуулж хамгийн өндөр хөлстэй жүжигчин болгов. «One in a Million» киногоор тэр алдаршсан билээ. Хени гурван удаа нөхөрт гарч байснаас гадна олон нэртнүүдтэй хайрын дуулианаар холбогдож байв. Хени 59 насандаа Парисаас Ослод нисч явахдаа онгоцонд нас баржээ.
(1912.04.08-1969.10.12)
Тэрээр 1912 оны энэ өдөр Осло Кристани хотод төржээ. Түүний эцэг нь охиноо алдартай тамирчин болгох хүсэлтэй байжээ. Хени ч аавынхаа хүслээр есөн настайдаа Норвегийн уран гулгалтын аварга болоод зогсохгүй 11 насандаа 1924 оны олимпын наадамд наймд эрэмбэлэгдэж байлаа. Удалгүй Тэрээр 1927 онд уран гулгалтын ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга болов. Үүнээс жилийн дараа Уран гулгалтын Олимпын аварга ч болов. Соня Европ ба Хойд Америкт уран гулгалтын олон янзын шоунд эрэлт ихтэй нэгэн болов. Холливудын од болох мөрөөдлөө ч биелүүлж чадсан юм. “Fox Studios” студид түүнийг Даррил Занак урин гэрээ байгуулж хамгийн өндөр хөлстэй жүжигчин болгов. «One in a Million» киногоор тэр алдаршсан билээ. Хени гурван удаа нөхөрт гарч байснаас гадна олон нэртнүүдтэй хайрын дуулианаар холбогдож байв. Хени 59 насандаа Парисаас Ослод нисч явахдаа онгоцонд нас баржээ.

0 Сэтгэгдэл
























