Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Афганистанд алба хааж хөлнөөсөө салсан эрэлч нохойг медалиар шагналаа

Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож алба хааж байгаад бөмбөгөнд өртөж өрөөсөн хөлгүй болсон 12 настай, Лукку нэрт  немц овчаркийг Лондонд медалиар шагнасан байна.

Тэрээр афганистанд америкийн тэнгисийн явган цэргүүдтэй зургаан жил алба хаажээ.
Их Британийн засгийн газраас  цэргийн ажиллагаанд оролцож эр зориг гарган гавьяа байгуулсан амьтдад олгодг Марий Дикиний энэ медаль нь  “Бид бас алба хааж байна” гэдэг уриатай гэнэ.

Тэсрэх бодис илрүүлэгч энэ нохой 2012 оны гуравдугаар сард өөрийн эзэн Хуан Родригестэй хамт эргүүл хийж яваад гар хийцийн тэсрэх бодист өртөн хүнд шархадсан байна.

Родригес нохойдоо анхны тусламж үзүүлэн эмнэлэг дууджээ. Тухайн үед Лукка ёстой л үхэл амьдралын зааг дээр байсан ч эмч нар амийг нь аварсан ч, харин хөлийг нь үлдээж чадаагүй байна. Улмаар Лукка чөлөөнд гарчээ.

Энэ баатар нохой өнөөдөр өөрийн анхны дарга Крис Виллингмтэй хамт Калифорнид амьдардаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан