Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жеки Чан 62 нас хүрлээ

Хонконгийн алдарт тулааны урлагийн мастер, жүжигчин Жеки Чан өнөөдөр 62 нас хүрч байна. Тэрээр 1954 оны энэ өдөр мэндэлжээ. “Enter the Dragon” хэмээх дэлгэцийн уран бүтээлд шоронгийн танхай этгээдийн дүрийг бүтээж анх дэлгэцэнд гарч байсан тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрийн баяраараа Бээжин хотноо “Хүн бүхэн хайрлуулах эрхтэй” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийж байсан юм.

Энэхүү тоглолтод Хятад, Япон, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцож, олсон орлогоо иргэний дайн болон хэт даврагчдын золиос болоод буй Сири, Иракийн хүүхдүүдэд хандивлаж, жаргалтай нэг өдрийг бэлэглэж байв.

Түүнийг Монголд ирэх үеэр нь хийж байсан ярилцлагыг уншигч танд хүргье.


Жаки Чан :Би Билл Гейтс шиг тэрбумтан биш л дээ

Дүрэлзэн асч буй мэт тулааны хурдан хөдөлгөөнүүдийг кинонууддаа дэглэж, түүндээ өөрөө орлон тоглогчгүй тоглодог нь Жеки Чаныг домог болгодог билээ. Түүний нэрийн хуудас болсон баатар нь супермен биш агаад компьютерийн элдэв янзын эффект, хэтрүүлэл ашигладаггүй нь дэлхийг байлдан дагуулдаг. Жаки Чаны кинондоо бодит мөн чанараараа тоглохыг хүсдэг нь бидний дэлгэцнээс харсан түүний тухай төсөөлөл байсан. Монголд хийсэн хүмүүнлэгийн айлчлалынх нь үеэр түүнээс ярилцлага авах  боломж надад тохиож, амьдрал дээрээ ч тэр жинхэнэ чин сэтгэлтэн, хүмүүнлэгийн хүн болохыг нь таньсан юм.

-Кинонд орлон тоглогчгүй тоглох нь танд таалагддаг уу?
-Миний хувьд орлон тоглогчгүй тоглох нь амар байдаг. Гэхдээ хүүхдүүдтэй хамтран тоглох болбол тэдэнд бас анхаарал, халамж тавих хэрэгтэй боүүхдүүд таны шүтэн бишрэгчид гэдгийг сонсох надад их сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

-Ийм төрлийн кино борлуулалт сайтай хэвээр байх юм уу?
-Тулаан надад таалагддаг ч хүчирхийллийг би үзэн яддаг. Надад хамгийн ихээр таалагддаг зүйл бол тулаантай инээдэм. Яагаад гэдгийг мэдэхгүй юлдог доо.

-Ер нь та яагаад хүүхдүүдэд зориулсан кино хийдэг юм бэ?
-Хүүхдүүдэд инээд бэлэглэх би дуртай. Гудамжаар алхалж явахад маань хүүхдүүд гүйж ирээд кино таалагдсан тухай чин сэтгэлээсээ ярих, эсвэл эцэг эхээс  нь манай хм. Магадгүй олон жилийн туршид би бие хамгаалах урлагаараа хичээллэсээр байгаа болохоор тэр биз. Үнэндээ би үзэгчдийг инээлгэх, жаргалтай байлгах дуртай.

–Тэгвэл та тэс өөр дүрд хувирах талаар бодож байв уу?
-Үзэгчид Жеки Чаныг наран шарлагын газраар гүйж, хэн нэгэнтэй үнсэлцэж, эсвэл “чи надад хайртай юу, би чамд хайртай. Баяртай, баяртай. Найз бүсгүй маань хорт хавдар туссан…” гэж үзэхийг хүсдэг гэж би үнэндээ бодохгүй л байна шүү.

-Энэ олон жилийн туршид таныг юуийм их алдартай хэвээр байлгасан гэж боддог вэ. Шинэ жүжигчид гарч ирдэг ч удалгүй сураг алдардаг. Харин таны нэр алдар мартагдаж, бүдгэрэхгүй хэвээрээ байх юм?
-Нэгдүгээрт, жүжигчнийхээ хувьд та их зүйлд суралцах хэрэгтэй. Хүүдээ би “Дан ганц дуучин битгий бай. Чи хөгжмийн хүн, гитарчин, төгөлдөр хуурч, дуу зохиогч, ая зохиогч болохын тулд суралц. Тэр цагт чи урт удаан хугацаанд оршин тогтноно” гэж хэлдэг. Тулаант кино одын хувьд, чи дан ганц тулалдахыг мэдэхээс гадна яаж найруулах, кино зохиолоо хэрхэн бичих, камераа хаана байрлуулах, хэрхэн эвлүүлэх гээд бүхнийг сайн мэддэг байх хэрэгтэй юм.

-Та “Жеки Чаны хандивын сан”-гийнхаа ажлаар буюу хүмүүнлэгийн үйлсээр Монголд анх ирлээ?
-Тийм ээ, 20 гаруй жилийн өмнө энэ маань жижигхэн сан байлаа. Зөвхөн Хонг Конгийнхоо хэдхэн иргэдэд тусалдаг байв. Жилээс жилд мөнгө хуримтлагдсан. Тэгээд би Азиар явсан, дараа нь дэлхийг тойрч эхэлсэн. Тэгээд илүү их мөнгө хэрэгтэйг мэдэрсэн. Тэдэнд дэлхийгээс ч илүүтэйгээр би хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон юм. Учир нь би тэдэнтэй илүү ойрхон байв. Би нас дээр гарсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдэд тусалдаг. Сургууль бариулдаг. Аль хэдийнээ 24 сургууль бариулаад байна.

-Та мөнгөө зөвхөн ингэж л зарцуулдаг уу?
-Бүхнээ. Дуудлага худалдаа, өөрийн мөнгө, фэн клубээс төсвөө босгодог. Дэлхийн өнцөг булан бүр дэх фэн клубээс надад мөнгө илгээдэг. Тэд надад нэг доллар илгээхэд би хоёр болгоод хүмүүст өгдөг. Сүүлийн хэдэн жилд би бараг сая долларыг фэнүүдээсээ авч, харин хүмүүст хоёр сая доллар өгсөн байна. Фэнүүд, найз нөхөд, мөн Засгийн газар надад итгэдэг. би их азтай хүн. Тиймээс би бусдаас авсан зоос бүрийг бичиж тэмдэглэх хэрэгтэй болдог доо.

-Монголд ирээд хоёр хонож байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Зөндөө л юм харлаа даа. Хотыг нь харлаа, хөдөөг нь харлаа. Тэгээд агаарын бохирдлыг харлаа. Гэхдээ мэдээж ирсэндээ үнэхээр баяртай байна. Найман настайгаас 80 настан хүртлээ намайг талархан угтлаа. 80 настай эмээ нь намайг үнсэж угтлаа. Бүр жаахан хүүхэд хүртэл Жэки Чан, Жэки Чан гээд л, хайраар дүүрэн газар байна. Хайранд л умбаж байна даа. Тиймээс би их жаргалтай байна.

-Монголчуудтай ойрхон байсны хувьд монгол хүний тухай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш эрэлхэг, нээлттэй санагдсан. Зурган дээр гарын үсгээ, гарын үсгээ, алив гарын үсгээ гээд л тушаах маягаар хэлнэ. Тэгэхээр нь би “за за, зурж өгье” гээд зурахаас аргагүй болсон. Гайхалтай санагдсан. Их халуун дулаан сэтгэлтэй хүмүүс юм байна лээ. Би юу ч өгөхгүй байсан ч хамаагүй, надад чадах бүхнээрээ туслахаар, тийм өгөөмөр хүмүүс байна.

-Өчигдрийн хандивын хүлээн авалт олон монгол хүний хандлагыг, бодлыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл монгол хүүхдүүдийн төлөөх таны зүтгэл биднийг ч өөрчилсөн.  Гайхамшигтай үр жимсийг тарьсан. Таны бусдад нөлөөлж чаддаг, энэ дэлхийг өөрчилж байгаа тэр нууц нь юу вэ?
-Би бараг 20 гаруй жил буяны үйл ажиллагаа эрхэлж байна. Намайг бага байхад манайх их ядуу байсан. Хүмүүсийн тусламжинд л түшиглэдэг байлаа. Нэг өдөр би надад тусалж байсан номлогчдоо, (пастертаа) зүгээр л баярлалаа гэж хэлсэн. Тэгтэл надад баярлах хэрэггүй ээ. Би зүгээр л өөр хэн нэгнийг, чиний хоолыг, хувцсыг, мөнгийг нь өгсөн хэн нэгийг төлөөлж байгаа юм. Би чамд яаж ч туслаагүй. Хэрвээ чи үнэхээр л баярлаж байгаа бол том болоод, чадалтай болохоороо өөр бусад хүмүүст туслаарай гэж хэлсэн. Тэр үгийг би хэзээ ч мартаагүй, мартах ч үгүй байх. Би том болоод, дараа нь алдартай болоход хамгийн түрүүнд бодогдсон хүн бол тэр номлогч. Мөн жаахан байхад түүний хэлсэн үг байсан юм. Тэгээд би Хонг Конгд сангаа байгуулсан. Дараа нь Япон, АНУ, Хавай, Сан-франциско, одоо Хятадад үйл ажиллагаа явуулж байна.
Би зүгээр л буцаад нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Өөр зүйлгүй. Буяны үйлс хийх тусам өөрөө юм ойлгодог. Үр ашиг нь тэр буяны ажил дуусаад л үгүй болчихдоггүй. Жаахан байхдаа би зүгээр л мөнгө авдаг байсан. Тэгээд л боллоо. Харин одоо бол би мөнгө өгч байна. Үүндээ ч сэтгэл хангалуун байна. Монголд өнгөрсөн өдрүүдийг мартана гэж байхгүй. Маргааш би буцна. Гэхдээ инээгээд, зарим нь эвшээгээд намайг хүлээж байсан хүүхдүүдийг хэзээ ч мартахгүй. Тэд ч намайг хэзээ ч мартахгүй байх гэж бодож байна. Ирээдүйд Монгол бол миний буцаж ирэх ёстой газруудын нэг байх болно. Гэхдээ Жэки Чан ганц л байна. Би их олон газар очих ёстой. Энд явуулсан буяны үйлсээс би их юм сурч, ойлгож авлаа. Монголд баярлалаа.
Монголчууддаа баяр­лалаа. Батукад баярлалаа. Намайг энд авчирсан хүмүүст баярлалаа. Надад чухалд тооцогдох зүйлсийн нэг шүү дээ.

-Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Та монголд олон зүйл өглөө. Харин та өөрөө юу авсан бэ?
-Миний авсан, авмаар байсан ганц зүйл бол инээмсэглэл, хайр. Намайг үнэхээр аз жаргалтай болгодог, уйлуулдаг, гуниглуулдаг зүйл бол хүмүүнлэгийн үйлс. Энэ удаа гэхэд, Монголд ирлээ. Би юу хийж чадах билээ дээ. Юу ч хийж чадахгүй. Агаарын бохирдол байна. Харж байна. Тэгээд би яах ч билээ. Уг нь супермэн болоод бүх утааг сороод авчихмаар л байна. Гэхдээ чадахгүй. Xарин хамтдаа хийж бүтээх хэрэгтэй. Өнөөдөр, тэд надад хятад хүн гэж хандаагүй. Хонг Конг хүн шиг хандаагүй. Монгол хүн шиг л хандсан. Жэки бол Монгол хүн гэж бодож байна. Угаасаа би Камбожид очихоор Камбожи хүн, Вьетнамд очихоороо Вьетнам хүн болчихдог. Тэгээд би ойлгосон л доо. Миний бие эх орондоо харъяалагдахаа аль хэдийнээ больжээ. Би дэлхийн хүн болж. Тэгээд л дэлхийг тойрч, хүмүүнлэгийн ажил зохиож явна. Би угаасаа энэ ажилд үнэхээр талархаж явдаг. Би жаахан байхдаа, бас л муу хүүхэд байсан. Хүмүүнлэгийн үйлсийн ачаар сайн зүйлст суралцсан. Тэгээд сайн хүн болж хүмүүжсэн. Бас сайн хүмүүс, тэд нар шиг чам шиг сайн хүмүүс, надад, хүмүүст яаж сайн хандахыг заадаг гэдгийг мэднэ. Надад модод, орчин тойрон, хүмүүсийг хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Дэлхий гэдэг тэр чигээр нэг цул юм. Ганц л газар дэлхий. Хэрэв би саран дээр гараад доош харвал ганц л дэлхий харагдагдана. Тэнд бид бүгд оршино шүү дээ.

-Монголд таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл юу вэ?
-Их газар байна л даа. Машинд явахаар газар нутаг зөндөө л байна. Тэгээд боддог юм. Яагаад тийм олон улирал байдаг юм бол оо гэж. Хоёр сарын дараа 43 градус хүрнэ гэж хэлсэн. Би ногоон байхад дуртай.  Гэхдээ удахгүй бүгд цагаан болно. Цагаан гэхэд муудаад байх юм байхгүй л дээ. Гэхдээ хэтэрхий хүйтэн л дээ.

-Хүйтэнд дургүй юм уу?
-Хүйтэнд дургүй гэсэн үг биш ээ. Зүгээр л хүйтэн болоход зовох хүн олон байгаа гэж мэддэг болохоор тэрнийг л бодож байна. Хааяа, дэлхий шударга биш байна гэж санагддаг юм. Өнөөдөр гэхэд хар л даа, бидэнд хангалттай их хоол байна. Тэгтэл ямар олон хүнд хоол байхгүй, тэр бүү хэл ус ч байхгүй байна вэ. Бид ямар их ус дэмий урсгадаг билээ. Энэ усыг байгальд нь л байлгах хэрэгтэй. Ирээдүйд ус шиг хэрэгтэй юм байхгүй.
Хааяа би хэтэрхий төгс юм боддог л доо. Гэхдээ тэр төгс зүйл нь бидний үед бий болохгүй нь тодорхой. Гэхдээ итгэж найдаж, хийх хэрэгтэй. Тэгээд би энэ үрийг хүмүүсийн сэтгэлд таримаар байдаг юм. Би Билл Гейтс шиг тэрбумтан биш л дээ. Гэхдээ чадлынхаа хэрээр туслахыг хичээдэг.

-Жеки Чаныг хүүхдүүд өөрсдийн үлгэр жишээ болгодог. Та тэдэнд юу хэлэхийг хүсдэг вэ?
-Өнөөгийн хүүхэд залуус дарамт, шахалтыг дааж чадахгүй. Учир нь цаг үе өөрчлөгдөж, орчин үежиж, их олон зүйлийг хүсэх болж. Шинэ утас, эсвэл РС тоглоом авч чадахгүй бол амиа хорлох ч хүүхдүүд байна шүү дээ. Биднийг бага байхад тийм ч олон хүсэл байсангүй. Бүр зодуурын амтыг амталж явлаа.
Миний уриа бол хэзээ ч бүү бууж өг. Эхлээд шаргуу хөдөлмөрлө, харин дараа нь мөнгөтэй болсон цагтаа нийгэмдээ эргэж төл.

Ярилцсан А.Уянга
http://www.shuurhai.mn

0 Сэтгэгдэл
тэнэг монгол
Хамгийн их уншсан