Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нисванис хамтлагийн шинэ цомгын нээлт боллоо
Гранж рок, пост гранж, алтернатив рок, альтернатив метал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Нисванис” хамтлаг нь анх 1996 оны 4-р сарын 9-нд байгуулагдсан билээ. Хамтлаг жил бүрийн энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэж, “Nis Nis Fest” нэртэйгээр тэмдэглэдэг уламжлалтай.

Тэдний 20 жилийн төрсөн өдрийн тоглолтод “Харанга”, “Хурд”, “Аясын салхи”, “Night train”, “Madness”, “The Lemons”, “Шар айраг”, “Булсара”, “Fire” зэрэг 20 хамтлаг оролцох бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх аж. Монголын урлагт өөрийн гэсэн хувь нэмэр, мөрөө үлдээсэн “Нисванис” хамтлаг үе үеийн шилдэг дуунуудаас гадна шинэ цомгийн дуунуудаа сонсогч, фенүүддээ зориулах юм.
“Нисванис” хамтлаг энэ хугацаанд “Хүчилтөрөгч”, “Саарал үе”, “Нисдэг таваг” хэмээх гурван цомог гаргасан. 20 жилийн ойн босгон дээрээ “Гар хангалга” нэртэй дөрөв дэх бие даасан цомгоороо сонсогчдодоо бэлэг барьж, цомгийн нээлтээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр хамтлагийн дуучин Д.Энх-Амгалантай ярилцлаа.
Юуны өмнө дөрөв дэх цомгоо өнөөдөр өлгийдөн авч байгаад та бүхэнд баяр хүргэе.
“Гар хангалга” цомгийн тухай танилцуулна уу. “Гар хангалга” цомогт маань “Нэргүй дуу”, “Мартын 8”, “Сэтгэл хөдөлнө”, “Цаг хугацаа бүгдийг эмчилнэ”, “Гар хангалга” зэрэг дуунуудаас гадна долоон шинэ дуу гээд нийт 19 дуу багтсан. Цомгийн ерөнхий продюсерээр Сансар /Orbinzoon/, микс, мастеринг дээр МУГЖ Б.Дашдондог, “GV records” студийн Н.Энхбат нар ажилласан байна. Цомгийн фото зургууд болон ковер дизайныг Хэско, Бумаа, Саарал, Або нар хийсэн байгаа. Цомгийн дууны дараалал буюу tracklist-ийн дарааллыг “Playtime” амьд хөгжмийн наадмын зохион байгуулагч Ц.Нацагдорж гаргасан.
-20 жилийн хугацаанд нийтдээ дөрвөн цомог гаргасан байна. Энэ цомгийн онцлог юу вэ, юуг хэлэхийг зорив?
- Анх манай хамтлаг гарч ирэхдээ л арай өөр, өвөрмөц байхыг хичээсэн. Хамгийн анхны цомогт орсон Эмийн сан руу алхсан нь , Сургууль нураасай гэх мэт дуунууд маань их эрс шийдэмгий сэдвүүдийг хөндөж байсан. Үүнээсээ ч бид кайф авдаг. Энэ "Гар хангалга"дууны шүлгийг Б.Галсансүх бичсэн. Наструбац гэдгийг нь монголчилсон л доо. Нөгөөтэйгүүр ийм нэртэй цомгийг Нисванисаас өөр хамтлаг гаргахгүй болов уу гэж бодож байна. Ийм сахилгагүй, эрс шийдэмгий сэдвүүдийг хөнддөгтөө хувьдаа сэтгэл ханамжтай байдаг.
Цомогт багтсан уран бүтээлүүд хэдий хугацаанд бүтсэн бэ?
Манай цомогт бүүр 6, 7 жилийн өмнө зохиогдсон ч дуунууд байна. 2016 онд зохиогдсон шинэ дуунууд ч багтсан байгаа. Өмнө нь гаргаж байсан гурван цомгоос “Гар хангалга” цомог юугаараа онцлог цомог болсон бэ. Хөгжмийн дуугаралтын хувьд өндөр түвшинд хүрсэнээрээ онцлогтой юм болов уу.
- Хамгийн сүүлд энэ сарын 9-нд “Нис нис” фестивалийг зохиох гэж байгаа талаараа мэдээлэл өгвөл?
-Манай хамтлаг 1999 оны дөрөвдүгээр сарын 9-өөс хойш хамтлагийнхаа төрсөн өдрийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хамтлагийн 20 жилийн ойтой давхцаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд үе, үеийн төлөөлөл болсон 20 хамтлаг оролцоно. Тодруулбал Харанга, Хурд, Аясын салхи, Шар айраг гэх мэт. Тоглолт маань өдөр 15.00 цагт эхлээд шөнийн 01.00 цагт дуусах хуваарь гарсан байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.

Б.БАТ
0 Сэтгэгдэл