Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Он гарсаар 39.3 мянган га газар ой, хээрийн түймэрт өртжээ
Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр сум гэхчлэн дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд нэг, нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 39.3 мянган га газар түймэрт өртөөд байна.

Түймрийн улмаас  хоёр гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, зургаан автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, долоон автомашин, хоёр мотоцикль, 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан ажилласан бөгөөд одоогоор дээрх түймрийн тохиолдлын гурвын нь бүрэн унтрааж, тавыг нь цурманд оруулаад байна. Түүнчлэн, Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх тасгаас ой, хээрийн түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүрт төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.

Хаврын хуурайшилт эрчимжиж, түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан