Сонгодог Латин жааз хөгжмийн гоцлол хөгжимчин Гато Барбиери өнгөрсөн амралтын өдөр 83 насандаа таалал төгсчээ. Леонардо Барбиери нь саксафони жааз хөгжмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан цөөхөн хөгжимчдийн нэг гэгддэг. Тэрээр “Грэмми” шагнал хүртэж байсан бөгөөд залуу байхдаа олон сайхан уран бүтээл гаргаж, дэлхийд жааз хөгжмийн төрөлд шинэ өнгө авчирсан нэгэн юм. Тэрээр “Сүүлчийн танго” киноны хөгжмийг найруулж тоглосон бөгөөд харамсалтай нь 83 насандаа бурханы оронд очлоо. Түүний эхнэр Лаура нөхрийгөө уушигны хатгай, үрэвслээс болж амиа алдсан гэдгийг гэр бүлийнхэн болон найз нөхдөд нь дуулгажээ. Талийгаач Аргентин улсад 1932 онд мэндэлсэн бөгөөд 1967 оноос 1982 он хүртэл жааз хөгжимд 35 цомог гаргаж түүхэнд өөрийн нэрийг сийлсэн хөгжимчин байсан юм.