“100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “MCS”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “Энержи Ресурс” гадаад зах зээлд гарахын тулд MMC буюу Монголын уул уурхайн корпораци гэдэг нэрээр 670 сая ам.долларын хөрөнгө босгосон хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл энэ өр нь Энержи Ресурс, Шинхаугийн хамтарсан консерциумд огт хамаагүй. Монголын уул уурхайн корпораци дээрээ үлдэнэ гэх утгатай зүйл араас нь ярьж байгааг хэрхэн ойлгох вэ. ММС нь Энержи Ресурс биш юм уу. Эсвэл нэг компани хоёр нэртэй бол өр нь тухайн компанид харьяалалгүй болчихдог гэсэн үг үү?
“Энержи Ресурс” буюу ММС хэдий хэмжээний өртэй вэ
/1 тэрбум 170 сая ам.доллар буюу 2 их наяд 350 тэрбум төгрөгийн өртэй буюу Монгол Улсын 2016 оны төсвийн 30 хувьтай тэнцэнэ/
Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр “Энержи Ресурс”-ийн зээл, бондын өр нэг тэрбум 170 сая ам.доллар байгаа юм.