Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Цэвэр ус удахгүй нефть, байгалийн хийнээс их эрэлттэй болно


-Манай гаригийн гадаргын 70 хувийг ус эзэлдэг ч ердөө 3 хувь нь л цэнгэг
-Байгалийн цэнгэг усны ихэнх нь мөс хэлбэртэй байдаг бол 1 хувь нь л хүн хэрэглэх зориулалттай байдаг.

-Манай гаригийн 1,4 тэрбум хүн цэвэр, аюулгүй ундны усаар гачигдаж байна.
-2025 он гэхэд манай гаригийн хүн амын гуравны нэг нь усны дутагдалтай болно.
-Том хотуудын усан хангамжийн системээс 32 тэрбум шоо метр ус алдагдан газарт шингэдэг.

-2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь хотуудад амьдарна.
Дэлхийн хүн амын тоо нэмэгдэх тутам үүнийг дагаад эдийн засгийн нөөц баялгийн тухай асуудал урган гардаг. Ийм нөөцийн нэг нь  цэнгэг ус. Манай гаригийн хүн амын гуравны нэг буюу хоёр тэрбум гаруй хүн өнөөдөр цэнгэг  усаар байнга гачигдаж байна. 2020 он гэхэд усны дутагдал манай гаригийн тулгамдсан асуудлын нэг болох нь.

Дэлхийн усны нөөц

Манай гаригийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн, нийтдээ  1,4  тэрбум шоо км ус байдаг ч ихэнх нь давстай учраас зөвхөн 2,5 хувь нь буюу 35 сая шоо км нь цэнгэг ус байна.
Гэтэл энэ цэнгэг усны 69 хувь нь цасан бүрхүүл болон Антрактид, Гренландад, 30 хувь нь гүний ус, нуур, хиймэл нууранд бол голуудад зөвхөн 0,5 хувь нь байдаг байна.
Газар дээр орж байгаа хур тунадасны 79 хувь нь далайд, хоёр хувь нь нууранд ордог бол 19 хувь нь хуурай газарт шингэдэг.
НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар XXI зуун гэхэд манай гариг дээр цэнгэг ус нь нефть, байгалийн хийнээс илүү стратегийн чухал асуудал болно гэж байгаа юм.
 
Дэлхийн усны нөөцийн хэрэглээ

Сүүлийн зуун жилд цэвэр усны хэрэглээ манай гариг дээр хоёр дахин нэмэгдсэн байхад усны нөөц нь хэрэглээний өсөлтийг гүйцэхгүйд хүрч байгаа юм. Дэлхийн Усны комиссын мэдээгээр өнөөдөр манай гаригийн нэг хүнд хүнс бэлтгэх, эрүүл ахуйн хэрэгцээнд өдөр бүр 20-50 литр ус хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь ойролцоогоор нэг тэрбум хүнтэй 28 улс оронд энэ хэрэгцээг хангах ус хүрэлцээгүй байгаа юм. 2025 он гэхэд усны гачаалд байгаа 2,5 тэрбум хүний тоо 5,5 тэрбумд хүрэх юм байна. 

Дэлхийн цэвэр усны нийт хэрэглээний 20 хувийг гүний ус эзэлдэг ч энэ тоо улам бүр өссөөр байна. Зөвхөн өнгөрсөн 20 дугаар зуунд гүний усны хэрэглээ тав дахин өсчээ.
Ялангуяа хуурай улиралтай, гантай улс орнууд гүний ус их хэмжээгээр ашигладаг. Мароккод нийт хэрэглээний 75, Тунист 95, Саудын Араб, Мальтад 100 хувь гүний ус хэрэглэдэг. Харамсалтай нь гүний ус бол хэзээ ч нөхөгддөггүй.
Хамгийн их ус ашигладаг тив бол Ази. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар дөрвөн тэрбум хүнтэй энэ тив цэнгэг усны нөөцийнхөө зургаан хувийг нэг жилд хэрэглэж үүнийхээ 10 хувийг аж үйлдвэрт, 84 хувийг ХАА-д ашигладаг. Харин 2050 он гэхэд энэ тивийн хүн ам таван тэрбумд хүрнэ. Нэг кг цагаан будаа үйлдвэрлэхэд 3000 литр ус хэрэглэдэг гэдэг. Гэтэл Хятад улс 1960 онд 2,5 сая тонн цагаан будаа үйлдвэрлэж байсан бол энэ тоо өнөөдөр 100 сая тоннд хүрээд байна. Усны хэрэглээ ч өссөөр. Ази тив бол цагаан будааны тив.

Усны зах зээлийг боловсронгуй болгох

НҮБ-аас 2000 онд гаргасан Олон улсын Мянганы тунхагт 2015 он гэхэд усаар гачигдаж байгаа хүн амын тоог тал хувиар бууруулах, усны зүй зохисгүй хэрэглээг үгүй болгох зорилт дэвшүүлсэн.
Усны хэрэглээг зохистой болгоход дараахь хэдэн санааг чухалчилж байна. Энд усны нөөцийг хадгалах, усан сан байгуулах. Энэ нь усны найдвартай эх үүсвэр нөөц болохоос гадна үерийн гамшгаас сэргийлэх талтай. Хөгжилтэй орнууд жилийн хур тунадасны 70-90 хувийг усан санд хадгалж үлдэж байна. Харамсалтай нь,  усаар хамгийн их гачигдаж байдаг Африкийн орнуудад энэ үзүүлэлт дөнгөж 4 хувьтай байгаа юм. Усыг дахин боловсруулах усны нөөц багатай, хязгаарлагдмал  орнуудад хөдөө аж ахуй зэрэгт л ус дахин ашигладаг. Египетэд 16, Израиль 15, Газын зурвас дахь палестинчууд 40 хувийг нь дахин ашиглаж байна.
Үүний зэрэгцээ далайн эргийн орнуудад далайн усыг давсгүйжүүлж ундны ус, үйлдвэрлэлийн зориулалттай болгон ашигладаг.
Нэгдүгээрт, усан сан байгуулах, усыг дахин боловсруулж ашиглах талаар дэлхийн улс орон бүр жигд ажиллахгүй байгаа нь НҮБ-ээс дэвшүүлсэн Мянганы зорилтыг хэрэгжүүлэхэд төдийгүй өөр өөрийн ирээдүйгээ  бодитойгоор харж хэдэн жилийн дараа тулгамдаж ирэх цэвэр ус дутагдах бэрхшээлийг урьдчилан шийдвэрлэхэд нь садаа болж байна гэж энэ салбарын шинжээчид үзэж байгаа юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан