Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан тариа”-н дээд гурил кг нь 850-900 төгрөг байна

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт дээд гурилын үнэ 799-1010 төгрөг, нэгдүгээр зэргийнх 600-772, хоёрдугаар зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 850-аас 900 төгрөгийн ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, нэгдүгээр зэргийнх  700, хоёрдугаар зэргийнх 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй  байна. “Баянзүрх”, “Номин”, “Бөмбөгөр”, “Хар хорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури”,“Марко” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан