Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхрийн цул мах 100 төгрөгөөр өсчээ

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан судалгаагаар хонины ястай кг мах дунджаар 7125 төгрөг, үхрийн ястай мах кг нь 8269 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 12 төгрөгөөр буурч, цул нь 1.1 хувиар буюу 100 төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн  долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500, “Таван Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр зарж байв. Харин хонины махны тухайд өмнөх долоо хоногтой харьцуулахад ястай нь 1.5 хувиар буюу 103 төгрөгөөр нэмэгдэж, цул махны үнэ тогтвортой байлаа. Хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6600, харин “Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөгөөр худалдаалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан