Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-д ажиллаж байгаад ирсэн иргэдийг бүртгэж эхлэв

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутагтаа ирээд дахин явах хүсэлтэй хүмүүсийг пүрэв гаригаас эхлэн бүртгэж эхэллээ. БНСУ-ын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин газар энэхүү бүртгэлийг энэ сарын 26 хүртэл хийсний дараагаар Солонгос хэлний шалгалт авах юм байна. Энэ жилийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авч байгаагаараа онцлогтой. Шалгалтаа өгөхдөө эхлээд тестээ бөглөөд, дараа нь унших, тэгээд хамгийн сүүлд чихэвчээрээ сонсч хариултаа өгөх аж. Шалгалтын дүн ирэх долдугаар сарын 5-нд www.monhor.net, www.hh.gov.mn гэсэн веб сайтуудад гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан